Б.Буянтогтох: Нийслэлд Ковид19-ийн тархалт тогтворжиж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцуулах үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох эмнэлгийн ор зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ЭМЯ-нд ор зохицуулах баг ажиллаад 10 гаруй хонож байна. Өмнө энэ ажлыг УОК хариуцаж байсан. Орны нэгдсэн зохион байгуулалтад орсноор эхний ээлжид улаан эрэмбийн ангиллын хүмүүс буюу нэн шаардлагатай иргэдийг хэвтүүлэх боломж нээгдсэн. Сүүлийн өдрүүдэд эмнэлэгт хэвтэх шаардлагатай иргэдийн ихэнхийг эмнэлэгт хэвтүүлж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Ковид19-өөр өвдсөн 20-иод мянган хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт хэвтсэн хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд, 11 орчим хувь нь хүнд байна. Дэлхийн дахинд бол эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай хүнд хүмүүсээ л эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Манайд хүнд, хөнгөн, хүндэвтэр гээд бүх ангиллыг хэвтүүлж байна. Нийслэлд халдвар буурах хандлага ажиглагдаж байна. Халдварын тархалтыг бууруулахад гурав дахь тунгийн хамрагдал их чухал байна" гэлээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Нэмэлт тун хийлгэх хүн үлдсэн пм уу. Бүгд өвдчихлөө малаа

    0 0 Хариу бичих
  2. Сэхээнд байгаа хүмүүс сэхдэг юмуу Энэ 16 хүн аль аймагт нас барав Хотод хэд нас барав гэдэг тоог хэлЭнэ. 9- ба 10 сард тогтмол өдөрт 15 аас 17 хүн нас барж бна 2 сард бодохоор 500 гаад хүн нас барлаа Энэ тоо 11 сард яг хэвээр байна даа Энэ сард450 хүн нас барна Нас баралтаар ч халдвараар ч Дэлхийд эхний байранд орсон бна шүү

    1 0 Хариу бичих
  3. хэхэ энэ хүүхэд юугаа яриад байгаан бол хүн болгон короно туслаа бүх хүн амаа короножуулж байнда

    0 0 Хариу бичих