Ковид19-ийн 2076 тохиолдол бүртгэгдэж, 16 хүн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2076 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлуудын 1113 нь нийслэлд, 963 нь орон нутагт бүртгэгджээ. Харин 21-80 насны 16 хүн өвчний хүндрэлээр эндсэн байна. Ингэснээр нийт нас баралт 1440 боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 6362 хүн эмчлэгдэж эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. 

19 628 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 46 789 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)