Ковидын эсрэг хэдийг зарцуулав. Ямар үр дүн гарав?

Манай улс коронавирусийн халдварын эсрэг зарцуулахаар олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас зээл авсаар байна. Тухайлбал өчигдөр УИХ Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр (Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ)-ийн төслийг соёрхон баталсан.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төслийн зээлийн хэлэлцээрт өнгөрсөн долоодугаар сарын 21-нд гарын үсэг зурсан юм. Энэ зээлийн 50 хүртэл хувиар нь БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй ажээ. Энэ мэт хөнгөлөлттэй зээл ихээр авч байгаа ч үр дүн нь гарахгүй байгааг УИХ-ын гишүүд онцолж, зарцуулалтыг нь тайлагнахыг шаардлаа.

М.ОЮУНЧИМЭГ: -Ковидтой тэмцэх ажилд мөнгө дутаагүй. Харин ч мөнгөөр хахаж байна. 2018 онд эрүүл мэндийн санхүүжилт 885 тэрбум төгрөг байсан бол 2022 онд л гэхэд 1.6 их наяд болж нэмэгдэж байна. Гэтэл өвчлөл, нас баралт нэмэгдсээр.  Эрүүл мэндийн салбарыг зээлээр санхүүжүүлж байгаа. Эрүүл мэндийн сайд ковидод зарцуулж байгаа санхүүжилтээ Засгийн газартаа тайлагнаж байгаа юу. УИХ-д хэзээ тайлагнах вэ. Хоёрдугаар эмнэлэгт жилийн өмнө есөн тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан бол одоо 16 тэрбум болж нэмэгдсэн. Гэтэл тэнд ажилчдынх нь цалин нэмэгдээгүй. Харин 1000 ам.доллароор орж ирсэн тоног төхөөрөмжийг 7-8 сая төгрөгөөр шахсан байна. Зөвхөн энэ эмнэлэгт ч биш хаа сайгүй шахааны бизнес бий болсон. PCR дээр ч, эмэн дээр ч ийм байгаа. Тиймээс кивидын эсрэг зарцуулж байгаа мөнгийг хааш нь оруулаад байна вэ гэдэгт УИХ анхаарах хэрэгтэй.

Н.АЛТАНХУЯГ: -Сүүлийн нэг жилийн хугацаанд авсан зээл тэрбум гаруй төгрөг боллоо. Авч байгаа зээлээ ариг гамтай зарцуулахгүй бол болохгүй. Ард түмэн биднийг татвар төлөгчдийн мөнгөнд хяналт тавь гэж сонгосон. Гэтэл ямар ч хяналтгүй явж байна.

Ц.МӨНХ-ОРГИЛ: -Бид ковидын эсрэг зарцуулахаар хэд хэдэн олон улсын банкнаас зээл авсан. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас зээл авсан. Зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаар өмнө нь хоёр ч удаа УИХ дээр ярилцаж байсан. Сангийн сайд ковидтой холбогдуулан авсан зээлийн үр дүнгийн талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх хэрэгтэй. Эрүүл мэндийн сайд аль төсөл дээр хэдэн төгрөгийн зээл аваад ямар үр дүн гаргаснаа УИХ-ын гишүүдэд бичгээр өгмөөр байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: [email protected]нэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com

    0 0 Хариу бичих
  2. Хайран ч мөнгө хайран ч мөнгө арай л дэндүү их мөнгө Карманд орждээ.ОЮУНЧИМЭГ ГИШҮҮН ХАРИН ЁСТОЙ ЗӨВ ХЭЛЛЭЭ МӨНГӨ ЦАХАХ ТУСАМ ӨВЧИН УЛАМ ИХСЭЖ ҮХЭЛ УЛАМ ИХСЭЖ БАЙНА.ЭНЭ БОЛ ДАЛИМДУУЛАХ ӨВЧИН

    0 0 Хариу бичих
    • ККК. ЭМЯ-ны сайд Сарангэрэл Төв эмнэлгийн дарга ,хожим сайд болсан Т.Мөнхсайхан гарын гараар дамжаад МАН -н удирдсан хи хурхлын ёонгууль,Хүүкийн сонгуульд заруулагдсан нь бодит бөгөөд гашуун үнээн.Одоо эмч нартаа амалсан мөнгөө ч өач чадахгүй хуурсаар

      0 0