Ажлын ярилцлагад орох үедээ хэлж болохгүй ЗУРГААН зүйл

Ажилд орохоор өрсөлдөж буй залуус аливаа компаний ахлах менежер, удирдах ажилтантай уулзаж ярилцахдаа гаргадаг 6 алдааг хашир туршлагатай карьерын көүч ийнхүү тодорхойлж байна.

“Би өөрийгөө мотавацижуулж чаддаг, би өөрөө аливааг санаачлан эхлүүлэгч”

Маш олон хүн ажлын ярилцлагад орохдоо өөрийнхөө давуу тал, зан чанарын онцлогийг тайлбарлахдаа ингэж хэлдэг. Хэт их хэрэглэгддэг хариулт бөгөөд тантай ярилцаж буй хүн энэ өгүүлбэрийг сонсоод нааштай сэтгэгдэл төрөхгүй нь лавтай. Нэг бол энэ өгүүлбэрээрээ юу хэлэх гээд байгаагаа тодруулахыг хүснэ, аль эсвэл зүгээр л энэ өгүүлбэр нөгөө хүнд таалагдахгүй. Илүү тохиромжтой хариулт гэвэл “Би шинэ төслүүд дээр хошуучлан ажиллахаас айдаггүй, хойш суухгүй байхыг эрмэлздэг. Надад жаахан зөвлөгөө чиглэл л өгчихвөл би чадна”. Ингэж хариулах аваас тантай ярилцаж буй удирдах ажилтанд таалагдах нь лавтай.

“5 жилийн дотор би таны байр сууринд очно”

Амбицтай байж болно оо, гэхдээ аливааг боддоггүй, эрэгцүүлдэггүй хүмүүс бусдад таалагдах нь юу л бол. Нөгөө хүнийхээ юуг туулж, ямар хөдөлмөрөөр өнөөгийн төвшин, өндөрлөгт хүрснийг нь мэдэхгүй байж, түүнийг мэддэг юмшиг аашлах нь таны ирээдүйн босст яагаад ч таалагдахгүй. Харин түүний оронд одоо сонирхож буй ажлын байрандаа өөрийн хэрэгтэй байж чадахуйц ур чадварыг тодорхойлж, түүнийгээ улам хөгжүүлэн, тухайн компанийг удаан хугацаанд өсч тэлэхэд нь хувь нэмэр оруулахын төлөө ажиллана гэдэг байдлаар ярих нь зүйтэй.

“Би өмнөх даргадаа дургүй байсан”

Хэзээ ч, бүр хэзээ ч хуучин ажлын газар, өмнөх удирдлагаа муулж болохгүй. Хэдий танд ямар онцгүй байсан ч, та дараачийн ажлын ярилцлагадаа өмнөх боссоо муулаад сууж байх аваас одоогийн удирдлагад яавч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. Хэрэв өмнөх ажлаа яагаад орхисныг асуувал, тохирохгүй байснаа хэлэх нь зөв. Шударга байх нь сайн талтай ч, илэрхийлэн гаргах хэлбэртээ анхаарах хэрэгтэй. Түүний оронд өөрийгөө сонсож, дотоод хүнээ илүү ойлгож, өөр карьерын замыг сонгохоор шийдсэн гэж хариулж болно. Өмнөх ажил дээрээсээ сурсан нэг ч атугай зүйлийг дурьдаад одоо сонирхож буй ажлын байранд маань туслана гэдэгт итгэлтэй байна гэж хариулбал зүгээр. Хэрэв та өмнөх ажлын байрнаасаа халадсан, хөөгдсөн тохиолдолд нөхцөл байдлыг тайлбарлахдаа заавал бурууг хүлээх, аль эсвэл бурууг бусдад тохох гээд байх хэрэггүй. Оронд нь гарсан үр дүнг хэрхэн өөр байлгаж болох байсныг яривал үр дүнтэй. Энэ нь таныг алдаанаасаа суралцаж чаддаг хүн байна гэдэг сэтгэгдлийг төрүүлнэ.

“Миний хамгийн том сул тал бол би төгс зүйлийг хүсдэг perfectionist хүн”

Хэн ч төгс биш. Тийм ч учраас ийм хариултыг “Би сул талаа хүлээн зөвшөөрч чаддаггүй сул хүн” гэсэн ойлголтыг өгч байна. Таны хамгийн том сул тал юу вэ гэдэг асуултанд менежрүүд маш өндөр ач холбогдол өгдөг. Хэрэв та өөрийнхөө хамгийн том сул талыг мэддэггүй, түүнийгээ харж чаддаггүй, магадгүй хүлээн зөвшөөрөх дургүй бол, өмнөх боссууд, хамтран ажиллагч нараасаа асуугаад үзэх хэрэгтэй. Тэд шударгаар л хариулах болно. Тэдэн рүү тухайн ажлын байранд шаардагдах хамгийн чухал чадваруудыг жагсааж бичээд, таныг үнэлэхийг хүссэн бичиг, имейл явуулахад л хангалттай.

Та компанийхаа тухай ярьж өгч болох уу?

Яг ийм үгээр биш ч гэсэн, арай өөр хэлбэрээр ийм төрлийн асуулт асуудаг маш олон ажлын байр горилогчидтой би таарч байсан. “Танай компаний зорилго юу вэ?”, “Танай компани юу хийдэг вэ” гэх зэргээр. Таныг ажилд авахаар шалгаж буй менежер аль хэдийн өөрийг чинь судалж, CV-г чинь сайтар уншсан байгаа. Та тэгвэл үүнтэй адил орохоор сонирхож буй компаниа ч сайтар судалсан байх ёстой. Үүнд цаг гаргаж, тодорхой хэмжээнд судлаагүй байх аваас ажилд орно хэмээн санахын ч хэрэггүй.

Танайд ажилласны давуу тал, ямар нэмэлт урамшуулал байдаг вэ?

Тийм ээ, аливаа ажилд орохдоо тухайн ажлын давуу тал хөнгөлөлт, ажилчин болсноор эдлэх нэмэлт урамшууллыг мэдэхгүй орно гэдэг буруу нь ойлгомжтой. Гэхдээ ярилцлагын эхэн үед хэзээ ч битгий энэ талаар асуу, гаргаж ир. Ингэх аваас тантай ярилцаж буй хүн таны жинхэнэ сонирхолд эргэлзэнэ. Эхний шатны ярилцлагууд нь таныг уг ажлын байрны төлөө өрсөлдөх хүмүүсийн жагсаалтанд үлдэх эсэхийг тодорхойлоход чиглэгддэг. Хэрэв та эхний шатны ярилцлагаас цааш явахгүй байх аваас нэмэлт хөнгөлөлт урамшууллын талаар мэдэх шаардлагагүй шүү дээ.

Жич:  Энэхүү зөвлөгөөг өгч буй J.T.Donnel нь Work It Daily нэртэй карьерын асуудлыг шийдвэрлэдэг платформын CEO бөгөөд хүн ажилд авах, элсүүлэх, карьерын көүчийн чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай нэгэн юм.

Эх сурвалж: Startup Terminal

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)