Сүүлийн хоногт 1897 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн энджээ

ЭМЯ-наас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. 

Сүүлийн хоногт халдварын 1897 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс 1121 тохиолдол нь нийслэлд, орон нутагт 776 хүнээс халдвар илэрчээ. Харин 24 цагийн хугацаанд 41-90 насны 15 хүн өвчний хүндрэлээр энджээ.

Одоогоор 18 833 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 380 хүний биеийн байдал нэн хүнд байна. 

Түүнчлэн  55 853 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. нялх биетэй эмэгтэй,нярай хүүххдий хамт нимгэн хувцастай хөхөө өвлийн хүйтэнд эмнэлгээс гаргаад 5 алхамын цаахан байгаа машинд суулгаж хөлдүү цэвдэг сэтгэл гаргалаа гээд засгаа нурааж байсан түүх нэн шинэхэн хэдхэн сарын өмнө болж байв. Өнөөд өдөрт 20 шахам хүний амь аюулт өвчнөөр хорвоог цаг бусаар орхисоор хэдэн сарын нүүр үзлээ. Энэрэнгүй ерөнхийлөгч маань хаана явнаа. Танд энэ тухай мэдээ очихгүй байна уу?Ерөнхийлагчөөсөө сайн дураараа огцрох тухай хэдийд хэлэхийг тэсэн ядан хүлээж байна өө

    0 0 Хариу бичих