Ковид19-ийн 1131 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1131 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлуудын 731 нь нийслэлд, 400 нь орон нутагт бүртгэгджээ. Харин 40-80 насны 14 хүн өвчний хүндрэлээр эндсэн байна. Ингэснээр нийт нас баралт 1483 боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 6146 хүн эмчлэгдэж эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. 

18 804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 59 603 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)