ОХУ-ын “Team Spirit” баг Dota2 The International тэмцээнд түрүүлж 18 сая ам.доллараар шагнуулжээ

ОХУ-ын и-спортын “Team Spirit” баг Dota2 The International тэмцээнд түрүүлж, 18 сая ам.доллараар шагнуулжээ. ОХУ-ын багтдаг бүсийн багууд энэ тэмцээнд 11 жил түрүүлж чадаагүй, сүүлийн долоон жил шөвгийн дөрөвт ч үлдэж чадаагүй хар цувралыг “Team Spirit” баг ийнхүү эцэслэсэн байна. “Team Spirit” багийн гишүүдийн дундаж нас 20 байсан нь тэмцээнд оролцсон багуудаас хамгийн залуу нь байжээ. Дээр нь энэ баг дотооддоо шилдэг нь биш /ОХУ-ын өөр нэг шилдэг баг ”Virtus.pro”-д 29 дараалж хожигдоод байжээ/ байсан тул оросууд энэ удаагийн ялалтыг нь Үнсгэлжингийн үлгэртэй зүйрлэж байна.   

Багийн бүрэлдэхүүнд Ярослав Найденов (Miposhka), Магомед Халилов (Collapse), Александр Хертек (Torontotokyo), украин залуус Мирослав Колпаков (Mira), Илья Мулярчук (Yatoro) нар тогложээ.

 “Team Spirit” баг ийнхүү эцэслэсэн байна эхний хоёр тоглолтдоо хожигдож, хэсэгтээ сүүл мушгиж явсан ч дараа нь Fnatic (2:0), дэлхийн хоёр удаагийн аварга OG (2:0), нэг нутгийн Virtus.pro (2:1) болон IG (2:0), Team Secret (2:1)-ийг дараалан хожсон аж. Хэсгээсээ таван хожил, гурван хожигдолтой шалгарчээ.

“Team Spirit” 18 сая ам.доллар хүртсэн бол хоёрт орсон PSG.LGD, 5,2 сая, гуравдугаарт орсон “Team Secret” 3,6 сая ам.долларын шагнал авчээ. “Dota2 The International” тэмцээний нийт шагналын сан 40 сая ам.доллар байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)