Байшин шатсаны улмаас, хоёр иргэн угаартаж, нэг хүүхэд түлэгджээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 36 дугаар гудамжинд байшин шатаж, нэг хүүхэд түлэгдэж, хоёр иргэн угаартжээ. Энэ тухай дуудлага мөн өдрийн 23:50 цагт Онцгой байдлын газар ирсэн аж. 

Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход 36 дугаар гудамжинд иргэн Г-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж иргэд унтраасан байжээ. 

Тус гал түймэрт иргэн Г/44 настай, эрэгтэй/, Б/38 настай, эмэгтэй/ нар угаартаж, Н/13 настай, эмэгтэй/-ийн хоёр гар, хоёр хөл, нүүр, нуруу, хэвлийн хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НЯТТТөв 103-ын эмнэлэгт хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)