Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 20-ноос эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулиуд танхим, цахим хосолсон хэлбэрээр сургалтаа явуулж буй. Энэ хичээлийн жил 3 улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног суралцах юм байна. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэх ба бүх ангийн сурагчид амарна. Нэгдүгээр улирлын амралт 2022 оны нэгдүгээр сарын 28 хүртэл үргэлжилнэ.

Халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамаараад аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулах эрхтэй байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)