АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл таалал төгслөө

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл коронавируст халдварын хүндрэлийн улмаас 85 насандаа таалал төгслөө. Энэ тухай түүний гэр бүлийн гишүүд даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.

 Пауэллийн гэр бүлийн төлөөлөгчдийн ярьснаар Төрийн нарийн бичгийн дарга асан коронавирусийн эсрэг бүрэн тун тариулсан байжээ. Эрүүл мэндийн байдал нь дордсон тул тэрээр сүүлийн өдрүүдэд Мэрилэнд мужийн Уолтер Рид эмнэлгийн төвд эмчлүүлж байсан аж.

Колин Пауэлл АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж В. Бушийн засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Тэрээр Америкийн гадаад бодлогын хэлтсийг удирдсан африк гаралтай анхны хүн .

Пауэллийг Төрийн департаментын даргаар ажиллаж байх үед АНУ 2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлагын дараа Афганистанд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн түүний удирдлага дор 2003 онд Америкийн цэргүүд Ерөнхийлөгч асан Саддам Хуссейны дэглэмийг унагахын тулд Ирак руу довтолж байлаа. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)