Хойд Солонгос Японы эрэг рүү пуужин харважээ

Хойд Солонгос Японы эрэг рүү дахин пуужин харважээ. Яг ямар хүчин чадалтай пуужин харвасан нь тодорхойгүй гэж БНСУ, Японы хэвлэлүүдэд бичиж байна. Умардынхны энэ үйлдлийг БНСУ, Японы тагнуулын байгууллагын дарга нар Сөүл хотод уулзаж байгаатай холбоотой болов уу гэсэн таамаг байна.

Пёньян сүүлийн үед шинэ пуужингийн туршилтаа эрс эрчимжүүлж байгаа бөгөөд энэ шинэ зэвсгээ “дуунаас хурдан, алсын тусгалтай далавчит пуужин” хэмээн зарлаж байгаа юм. Тус улс олон улсын хатуу хориг арга хэмжээнд орсон ч пуужин хөгжүүлэх хөтөлбөрөө хэвээр үргэлжлүүлсээр байгаа юм.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)