Замын уулзварууд, шалган нэвтрүүлэх товчоонд RFID уншигч төхөөрөмж суурилуулна

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн гишүүд хуралдаж “RFID бүртгэлийн систем”-ийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ. Ингэснээр нийслэлийн 161 цэгт буюу Улаанбаатар хотын авто замын уулзварууд болон шалган нэвтрүүлэх товчоон дээр RFID уншигч төхөөрөмжийг суурилуулах юм. Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем болон цахим тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэвтрүүлснээр зөрчил гаргасан, татвар хураамжаа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. 

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор "Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем"-ийг нэвтрүүлэхээр тооцоо, судалгаа хийж байгаа аж. Тус судалгаа нь нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд болон замын хөдөлгөөнд оролцогч талуудын харилцан уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтайгаар сайжруулах зорилготой. Түүнчлэн чиг үүргийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх, тээврийн хэрэгслийн тоон өсөлтөөс хамааран гарах сөрөг үр дагавруудыг зохицуулах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн автоматжуулалт, хиймэл оюун ухаанд суурилан удирдаж, хянахаар зорьж байна гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Яаж дүрмээрээ амьдрана даа өннгөржээ

    0 0 Хариу бичих
  2. Uulzvar zamaa yanzalj baij achaalal buuruulah bolhoos tatvar ene ter uymaar buurah uu dandaa uulzvar deer ireed l tag gatsna

    0 0 Хариу бичих
  3. Төрийн албаны машиндаа эхлээд хэрэгжүүлэх хэрэгтэй. Ихэнхдээ даргын эхнэр хүүхдийг зөөгөөд л явж байгаа даа

    0 0 Хариу бичих