Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким шилдэг орчуулгын “Билэгт гүүш” шагнал хүртлээ

“Гэндэндарам сан”, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “Билэгт гүүш” орчуулгын уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилээс уг шагналыг МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн шагнал болгохоор тогтсон юм. Уралдаанд 2019 оны долоодугаар сараас энэ оны аравдугаар сарын хооронд хэвлүүлсэн уран зохиол орчуулгын ном хүлээж авчээ.                 

Уралдааны шилдэгүүд өчигдөр тодорч тэргүүн шагналыг Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким хүртлээ. Харин удаах байрын шагналыг орчуулагч Л.Алтангэрэл, М.Батбаяр нарын бүтээл эзэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Баяр хүргэе

    0 0 Хариу бичих