Төрийн өмчит компаниудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Г.АМАРТҮВШИН: -2022 онд төсвийн орлого 19.5 хувиар нэмэгдэнэ гэж төлөвлөсөн байна. Хаанаас ийм өсөлт бий болно гэж тооцсон бэ. Төрийн өмчит компаниудаас 464 тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэж тооцсон байна. Ямар үндэслэлээр ийм орлого орж ирнэ гэж тооцсон бэ?

Б.ЖАВХЛАН: -Ирэх онд төсвийн нийт орлогыг 3.1 их наядаар нэмэгдэнэ гэж тооцсон. Татвараар 245 тэрбум, төрийн өмчийн компаниудын ногдол ашгийн өсөлтөөс 250 тэрбум, уул уурхайн салбарын өсөлтөөс 410 тэрбум, импортын өсөлтөөс 910 тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцсон. Төрийн өмчит компаниудын тухайд гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийж үр өгөөжийг нь нэмэгдүүлнэ гэж тооцсон.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих