АН: Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг батлан даалтаар гаргах хүсэлт гаргасан

УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрээр “Монгол Улсын иргэд үг хэлэх,үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх ,Үндсэн хуулийн эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ эрхээ эдэлснийхээ төлөө Монгол Улсын Иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нар урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарлаад тав хонож буй. Гадаа хасах хэмтэй хонодог болсон үед жагсаал хийж буй хүмүүс өрийн амь нас, эрүүл мэндээ дэнчин тавьж суулт зарлаж байгаа. Үүнд хэн ч анхаарлаа хандуулахгүй байна. Монгол Улсын түүхэн дэх хамгийн муу Засгийн газрыг би одоогийн Л.Оюун-Эрдэнийнх гэж хэлнэ. Урд хойд хөрштэйгөө хэл амаа олж чадахгүй байна. Тиймээс эрх баригчдыг энэ асуудалд анхаарал хандуулахыг шаардаж байгаагаа илэрхийлсэн.  Мөн АН-аас прокурорын байгууллагад хандаж, Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг батлан даалтаар гаргах хүсэлт гаргаж байна. Тэд хүнд гэмт хэрэгтэн биш бөгөөд тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн. Тиймээс заавал хорьж цагдах шаардлагагүй гэж АН үзэж байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сайд болох гээд бүлгээ зарах дөхсөн нөхөр дөө

    0 0 Хариу бичих