Тарваганы тулам худалдахыг завдсан иргэдийг 12 сая төгрөгөөр торгожээ

Хүн мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 24 цагийн хяналт хийж байгаа талаар НМХГ-аас мэдээллээ. 

Шалган нэвтрэх товчоогоор нийт 98 ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэж явсан 30 удаагийн зөрчил, хот дотор 51 ширхэг тарваганы түүхий тулам худалдаж, худалдан борлуулахыг завдсан 12 зөрчлийг тус тус илрүүлжээ.

Тарваганы түүхий туламнуудыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 заалтуудыг үндэслэн “Экологи-Эдийн засгийн үнэлгээгээр”

  • Эр тарвага – 170.000 x 2 = 340.000 төгрөг,
  • Эм тарвага – 200.000 x 2 = 400.000 төгрөгийн үнэлгээгээр тооцон нийт 12.600.000 төгрөгийн торгууль, 45.078.000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус тооцож ажилласан байна. 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)