"Сумын нийт малын зургаан хувь нь хоргодоогүй бол даатгалаас нөхөн төлбөр олгодоггүй"

Засгийн газар 2022 оны төсвийн төсөлтэй хамт Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Сангийн сайд Б.Жавхлангаас дараах асуултад хариулт авлаа.

Ж.БАТЖАРГАЛ: -Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд даатгалын компанийн чиг үүрэгтэй холбоотой өөрчлөлт орж байгаа юм байна гэж ойлголоо. Энэ хууль амьдралтай нийцэхгүй байгаа юм билээ. Тухайлбал, сумын нийт малын зургаан хувь нь хоргодоогүй бол нөхөн төлбөр олгодоггүй. Энэ зохицуулалтыг өөрчлөх боломжтой юу. 

Б.ЖАВХЛАН: -Даатгагчийн эрсдэл хүлээх түвшнээс нь давсан давхар даатгалын хураамжийг Засгийн газар хариуцаж ирсэн. Үүний дагуу Засгийн газраас 2016-2020 онд 1.9 тэрбум төгрөг зарцуулсан. Харин 2021 оны төсөвт 415.8 сая төгрөг батлагдсан. Харин ирэх жилээс давхар даатгалыг даатгалын компаниудад өөрсдөд нь хариуцуулахаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан. Төсвөөс дэмжлэг үзүүлэхээ больж, арилжааны хэлбэрт нь шилжүүлж байгаа гэсэн үг. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)