Нүүрсний экспорт 8,9 дүгээр сартай харьцуулахад 60 хувиар өсжээ

Хилийн боомтуудаар нэвтрэх нүүрсний экспорт өнгөрсөн найм, есдүгээр сарын гурван долоо хоногтой харьцуулахад 60 орчим хувиар өсжээ. Мөн сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд нийт 619 автомашин, 2017 вагон нүүрс хилээр гарсан байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр  нүүрсний биет хэмжээ 37.5 хувиар буурсан ч үнийн дүн өмнөх оны түвшинд байгаа аж. Түүнчлэн, Засгийн газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг ашиглалтад оруулаад байна. Улмаар тус боомтоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэх хилийн нэвтрэлт нэмэгдэж, экспорт өсөж, нүүрсний чанар алдагдахаас сэргийлэн, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл багасах давуу талтай юм.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)