БНХАУ-ын Элчин сайдаас эрсдэлтэй барааг татахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сайд нар хоёр улсын зам, тээвэр болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын асуудал, боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцсон юм.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хугацаа нь дуусах, хөлдөх эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнийг татах, Тяньжин боомтод Монгол Улсын ачаатай чингэлгүүд саатаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд Цай Вэньруй Элчин сайдыг онцгой анхаарал хандуулж дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мөн талууд саяхан болсон хоёр улсын Ерөнхий сайд нарын цахим уулзалтаар яригдсан салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Олон улсын гэрээ , бараа таваар дамжуулан өнгөрүүлэх хүлээсэн үүрэг гэж байдаг юм. Энэ хжаа нарт тийм соёл байхгүй. Албаар барааны хомсдолд оруулах гээд үзчихлээ. Бүр санаатай нь харагдаж бна. Монгол улсаар оролдоод эхлэхээрээ л ху жаа болохоо байдагсан. Түүхэндээ тийм.

    3 0 Хариу бичих
  2. Оросоор дамжуулж бараагаа татдаг болохгүй бол энэ арай дэнднээ.

    0 0 Хариу бичих
    • Malaa orosoor untei boldogin bgazde ydaj iim yum medehguin bj olon yum hutsdag humuus ih bhinmaa medehguin bol duugai l bj sure atsnuudaa

      0 0
  3. chaavaas daa. heden avilgachin neg elchin saidaas sugduj guigaad suuj bdag. iim baij hudlaa ped ped userch peediij tom tom yum yarisan avilgachid

    2 1 Хариу бичих