Монгол Улсад гаднаас довтлох аюул занал нэмэгдэж байгаа юу

-Батлан хамгаалахын сайд эсвэл яваандаа “Цэрэгжсэн улс” болох асуудлыг хөндөв үү-

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэвлэлд “Цэргийн албыг 1.5-2 жил болгож, хүн бүр заавал хаадаг тогтолцоонд шилжинэ” гэж ярьжээ. Монгол Улс цэргийн бие бүрэлдэхүүнийг цомхотгох, алба хаах хугацааг багасгах болсон шалтгааныг мэдэхийн хувьд салбарын сайдын энэ мэдэгдлийг уншаад багагүй эргэлзээ төрснийг нуух юун.

Нэгдүгээрт, манай улсын батлан хамгаалах бодлого дипломат арга зам дээр тулгуурлаж явдаг. Яг энэ үндэслэлээр батлан хамгаалах бие бүрэлдэхүүнээ цомхотгож, зэвсэглэлээ ч багасгасан. Ер нь манай цэрэг, зэвсэглэлийн хүчин чадал хамгийн оргил үедээ байхад ч хамгийн том анги нэгтгэл нь 30 000 цэрэг офицертой Зүүнбаянд байрлаж байсан гэдэг. Урдаас халдан довтолсон тохиолдолд энэ анги 30 минут буюу хойноос тусламж иртэл тогтоох үүрэгтэй байсан гэдэг. Тэрнээс удаан тэсэхгүй. Тэгэхээр, нэгэнт том дайн тулаан болохгүй, болсон ч тогтоон барих бололцоо угаас байхгүй тул шинэ тогтолцоонд шилжсэн хүнд үед орон тоогоо цомхотгоод гадаад бодлого талдаа илүүтэй анхаараад явья гэдэг энгийн логикт үндэслэж гарсан шийдвэр. Батлан хамгаалахын сайдын ярьснаас үзвэл одоо энэ бодлого өөрчлөгдөж байгаа юм байна. Гэхдээ гадаад дотоод хүчин зүйлийн яг аль нь өөрчлөгдөв өө.

Гадаад талд гуравдагч хөршийн бодлогын нөөц бололцоо бага зэрэг шавхагдсан уу гэхээс хүчний харьцаа тал дээр 30 жилийн өмнөх шигээ хэв хэвээрээ. Бид хоёр хөршөө дийлэхээргүй байсан, одоо ч дийлэхгүй. Энэ хоёрыг даваад өөр улсын аюул заналхийлэл орж ирэх магадлал 0. 

Тэгвэл дотоод талдаа зөвтгөл хайя. Ер нь ямар ч улс орон боломж бололцоотой бол батлан хамгаалах хүчин чадлаа нэмж, байлдах чадавхиа сайжруулж байх ёстой нь мэдээж. Гэхдээ Монгол Улсын боломж бололцоо өнөөдөр сайжраад сайжраад цэргийн алба хаах насны бүх эрчүүдээ хоёр жилийн хугацаат цэргийн албанд хамруулах хэмжээнд хүрсэн үү гэвэл түүн шиг худал юм байхгүй. Энхийг сахиулагчдын цалингаас хүртэл 30 хувийн шимтгэл авч амьдарч байгаа салбар шүү дээ. Ажил хийлгэвэл өөр. Гэхдээ энэ тохиолдолд "Хугацаат цэргийн алба" биш "Хүн бүрийг хоёр жил улсад үнэгүй ажил хийж өгдөг болгох төлөвөлөгөө" болно. 

Тиймээс сайд батлан хамгаалах салбарыг чадавхижуулах бодит хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хугацааг нэмж, бие, бүрэлдэхүүний тоог нэмнэ гэсэн нь ойрдоо биелэгдэхээргүй зорилт байна. Гэхдээ энэ хэрэгцээ шаардлагыг хангах өөр нэг бодитой ажил ярьсан нь цэрэг татлагыг жилд нэг удаа татдаг болсон явдал. Ингэснээр цэргүүд оны ялгаа гаргаж, хуучин нь шинээ дарамтлахаа болих сайн талтай. Тэгэхээр, энэ журмаараа дахиад хэдэн жил явж, үр дүнг нь харах ёстой болов уу.

Энэ бүх бодит шалтгаанууд байсан ч цэргийн хуаранд даргын тушаалаар амьдрагсдын тоог заавал нэмнэ гэж зүтгэж байгаа бол цэрэгжсэн улс, цэргийн дэглэмтэй улс болох эхлэл тавигдах нь гэж үзэхээс яах билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (74)

  1. Монголын цэргийг чадваржуулна гэвэл ямар нэгэн дайнд орох хэрэгтэй. Түүнээс 2 жил дайн хийхгүй дэглээд юм сурахгүй. Хятад, Орос хоёр Монголд дайн хийхгүй ч биднийг дарлан, хааж боож, боолчилсоор байна. Иймд хүчирхэг арми хэрэгтэй. Дайнд 1 өдөр орж үзсэн цэрэг, дайнд орохгүй 2 жил албанд явсан цэргээс хавь илүү.

    0 0 Хариу бичих
  2. Олон командлал огт хэрэггүй,ганцхан хуурай замын цэргийн командлал монголд хэрэгтэй.энэ олон генералууд аа цөөлж.мэрэгжлийн цэргийн тоогоо нэмэх хэрэгтэй юм даа.

    0 0 Хариу бичих
  3. Цалингүй 2 жил бооллох санаа бна

    0 0 Хариу бичих
  4. их хурлийн залуу гишүүд болон дарга сайд нарын хүүхдүүд цэрэгтявсан уу явбал бүгд хаадаг болгох хэрэгтэй өмнөд солонгос шигу

    0 0 Хариу бичих
  5. Яагаад иргэдээсээ санал авалгүй хуульд өөрчлөлт оруулаад бдаг юм.Оюутаныг түр чөлөөлнө гэсэн заалтыг хассан бх юм.Бүүр нэг хулгайч шинжтэй ажиллах юмаа

    0 0 Хариу бичих
    • Оюутан татахаа болиоч ээ короно гээд завсардаж ядаж байхад цэрэг юу ч вэ мэдлэггүй танхай залуус бэлтгэх гээ юу ирээдүй маань бүрхэг болохнээ

      0 0
  6. Мөнгөөр дүйцүүлэх, оюутан цэрэг энэ тэрээ болиод бүх нийтээр нэг жил цэргийн алба хаадаг болгох хэрэгтэй. Цэргийн салбар одоохондоо хэрэггүй мэт байгаа боловч ирээдүйд юу болохыг хэн мэдлээ. Урд хөрш хүчирхэгжиж байна. Тайванийг нэгтгэнэ гээд л байгаа. Хүн бүрийг цэрэгжилтийн мэдлэгтэй болгоход буруудах юм үгүй. Цэрэг хэрэггүй гээд байгаа хүмүүсийг улс орны батлан хамгаалах чадамжийг бууруулах, үгүй хийх зорилготой хүмүүс байх гэж бодож байна.

    1 2 Хариу бичих
  7. Цэргээ тэжээж чадахгүй ард түмэн бусдын цэрэг тэжээдэг гэдэг .Эр хүн болгон шаардлагтай үед үүрэг гүйцэтгэх чадвартай байдаг тогтолцоо хэрэгтэй.

    3 0 Хариу бичих
  8. Хугацаа сунгах дэмий харин 1 жилийн бэлтгэл сургуулилтаа улам сайжруулж чанаржуулах зөв

    2 0 Хариу бичих
  9. Зүгээр л элийрч балайрч байхаар 1 жилийн цэргээ яаж олигтойхон хаалгуулах талаар бод

    0 1 Хариу бичих
  10. Jil baikh ni khangalttai.Khuuli durmee .Tsergiin shinchleltiin bodlogoos ukhrakh ni buruu.Zewseglel tekhnikee shinchlekh ,Daichilgaanii nuuts uu zokhikh tuwsind barij baikh ni zuw bolow uu.Khussen khuseegui bukh khun tsereg sh uu dee.Ar tal ediin zasag aa l bekhjuul bel .Ok

    0 0 Хариу бичих
  11. hvv mine tsergt ywaad ajilaas halshiraad irsn odor shongvi nogoo uuruulj hooltoi hoolgvi ajilj heden tsergiin angiin darga nar l mongjidg bha hoer jil boluul buur hoer nudne shirgeed ireh bailgvi de

    0 0 Хариу бичих
  12. Ходолморийн молжлого л хийх санаа байхдаа.тэрнээс хуний амидралын 2 жилийг дэмий урэх хэрэг юу байнаа! Холсний байнгын цэрэг л хэрэгтэй байх. Явах соирхолгуй нь монгоо толоод байж бна биз.

    1 0 Хариу бичих
  13. Shoigug duuriagaad bnuudaa teneg mal chine emch tsagdaa bagsh nariin tsalingaa nemj chadahguu,sugarch baij atsnii 2jil ve.Zasgiin gazar ni covid jaahan namjah uyd suireed zailaasai

    0 0 Хариу бичих
  14. Ta nar 2 ih hurshuu munhiin baih yum shig yarihiin.1 udur ali 1 n zadaraad baidal uuruur ergeh magadlaltai

    2 0 Хариу бичих
  15. Нэг жил хангалттай.2 хөршийг давж түрэмгийлэх улс байхгүй.Шинэ зэвсэг технологи нэвтрүүлээгүй цагт яг Хойд Солонгос шиг улс болох суурь тавигдана.Тиймээс дэмий юм бишүү.Тайван цагийн хөдөлмөрийн мөлжлөг болно.болохгүй

    1 1 Хариу бичих
  16. Монголын зэвсэгт хүчин байлдах чадваргүй, алаг цоог салбар анги байгаа, Нисэх хүчин гол болсон үед дрон техник эзэмших хэрэгтэй, байлдааны чадвартай мото бригад агаарын хүчний хамт тэжээх чадвар улсад алга. Швейцарын жишгийг дагаж эрчүүд нь богино хугацаанд алба хааж нөөцөнд бэлэн байдаг систем орчин үеийн гибрид дайны эринд монголд хэрэгтэй! Олон генерал командлагч энэ тэр цэрэгт хэрэггүй, агаары цэргийн командлагч л гэнэ тэр чинь хаана байна? хуучирсан 8 ми24 ийн салааны дарга ш дээ!

    1 0 Хариу бичих
  17. Хугацаа нэмнэ гэдэг бол илүү зардал, одоогийн байгаа тогтолцоо зөв

    0 0 Хариу бичих
  18. ЦЭРГИЙН албыг мөнгөөр дүүцүүлэх алба гэдгийг болиулаад бүх нийтээр цэргийн албыг заавал ХААДАГ хууль гаргах хэрэгтэй тэгэж байж залуус маань зөв төлөвшиж хүний үг даадаг болно ажил мэргэжилийн дөртөй болно тэгэхгүй бол одоогийн зарим залуус үг даахгүй ажилаас шантардаг арчаагүй байх юм

    0 0 Хариу бичих
    • tsereg shig heregvi ym mongold baihgvi. 2 horsh ulaanbaatard gants bombog hayhad bid yu hiij chadah ym.

      0 1
    • Биеэр заавал хаадаг тогтолцоонд орох хэрэгтэй.Баян ядуу гэхгүй бүгдийг хамруулдаг тэрнээс шалтгаалж төрийн чухал албанд болон бусад газар ажиллахад харгалздаг болох хэрэгтэй.

      0 0
  19. odo tsereg huaran deere anhaarah ystoi tsag uy ni munu tsag uy haashaa yvaad baina tsergiin armiig 2jil glgsn 2 sar blgsn ch adilhan dain gard buuga bariad guitsgeesen ch minut ch amid bhgu harin tsergi armidaa bish bllovsroltoi medlegtei zaluusaa ter surguulid ni surgaldaa ted nar cini jinkhene airag bizde akaga bariad bailddag tsag uy cini ungurchihuud bn

    1 0 Хариу бичих
  20. 3 dahi hurshiin hamgaalalt gej manaid lav hezeech bolohgui . ingej tarhi ugaadag tsag unguruud yvj bn shuu!

    0 0 Хариу бичих
  21. Монгол улсын эр цэргийн албанд эр хүн болгон цэргийн алба хаах үүрэгтэй гэж хувьдаа бодож байна хуучин 10 жилийн сургуульд цэрэг жилийн хичээлд зааж сургадаг байсан юм шүү дээ одоо тийм хичээл ордгүй байхаа бидний үед л шонхор дөл гэж цэрэг жилийн тэмцээн болдог байсан юм уул нь 2 жил бологсон байсан юм би 2 жилийн цэргийн алба хаасан зүгээр гэж бодож байн 2жил болгосон зүгээр байхаа

    0 0 Хариу бичих
    • 1.2 ч бай ялгаагүй цэргийн алба.жил нэмлээ гээд ахиц дэвшил гарахгүй.хий хоосон хөдөлмөрийн мөлжлөгт орно.

      0 0
    • Та дуртайгаараа дахиад нэг явчихаад ирнүү дээ

      0 0
  22. 2 жил болгосон дээрээ

    2 0 Хариу бичих
    • bity iim sansniha zorgoor bchdg blda

      0 0
    • Ali ch talaas ni bodson 2 jil deer

      0 2
  23. Монголчууд ташуураа бариад байлдаж явдаг цаг өнгөрсөөн. Олон цэрэгтэй бсанаас хэд хдэн хамгаалах цөмиин пуужин бхад л блно. Тэгээд ч хэнтэйгээ байлдана гж сүржигнээд бгааг ойлгосонгүй. Манай 2 хөршиин цэргиин зэвсэг.техник бл аймаар шүдэ. Бид тиим блох яагаач үгүй. Тэгэхч шаардлагагүй. Хөгжиж дэвжихээ л бдох хэрэгтэй. Ядуугаа мэдэхгүй их том ярьж далдаганаж бж 2 хөршөө уурлуулав..

    1 0 Хариу бичих
    • Ирээдүйд партизаны дайнд бэлдэх хэрэг гарах байх шүү

      0 0
    • Израйл гэхэд 50жилийн дотор ямар их хүчирхэгжиж чадав эдийн засаг нь манайхаас хамаагүй том зэвсэгт хүчнээрээ эхний20д орж чадаж байна эргэн тойрон дүүрэн арабын улсууд израйл өөрөө одоо 8 сая хүнтэй анх улсаа байгуулахад 5сая хүрэхгүй хүнтэй байсан ч дэлхийгээр тарсан жүүдүүдээ цуглуулж чадсан болгоё гэвэл хангалттай болгож болно

      1 0
    • Муу мал цөмийн пуужин гэжчээ, модон жорлонтой улс яаж цөмийн пуужин хийдийм, хийх дээрээ тулуул Хятад, Орос хоёр толгойг нь илээд л хараад суух уу!!! Энэ цөмийн пуужин гэц хуцдаг нөхдүүдэд хэлхэв Хятад 350 гаран, Орос 6500 гаран цөмийн цэнэгтэй хошуу байна, ганц-г хийх гэж Пхенян юу болж байгааг, манай хоёр хөршөөс айгаад япон, Солонгос, Турк одоо хүртэл цөмгшүй байна малаа

      2 0
  24. Цэргийн алба хаах нь хугацаандаа биш юм аа. Хэн нэгэнтэй байлдана гэх бодлоор хугацааг сунгана гэвэл энүүн шиг тэнэг юм байхгүй. Манайх өөрийгөө гаднын довтолгооноос хамгаалах армитай байх боломж тун муу улс.Дотоодын үймээн самуун болвол арми аль нэг талыг нь хамгаалж оролцох хориотой .Тийм ч юм бараг гарахгүй биз ээ. Гэхдээ тусгаар улсын жишгээр тов хийсэн армитай байж тэр нь мөнгө олох , чадавхаа бэхжүүлэх зорилгоор гадаадын энхийг сахиулах хүчинд ажиллах г .м ажилыг хийж , хүн хүчний хэрэгцээ шаардлагын улмаас 2 жил болгох шаардлагтай бол байж болох л юм. Харин арми өөрийн гэсэн үйлдвэртэй болж буу , сум техникээр өөрөө хийдэг болох зорилт тавьж байгаа нь зөв зүйтэй асуудал юм. Гэхдээ манай хоёр хөрш бараг л туслахгүй болов уу.Гурав дахь ч улстай л сайн нөхөрлөж байж бүтэх асуудал.

    1 0 Хариу бичих
  25. Санаа нь бол үнэгүй ажиллах хүч бэлдэх гэсэн бэртэгчин үзэл юм юун ардчилал чөлөөт зах зээл вэ бүр хойд солонгосийн араас явж байгаа юм биш үү хэдэн цэрэгт хүрз бариулаал бүтээн байгуулчих юм байна л даа ая яа яа аргагүй агуу амьтасаар төрөө сахиулж байна аа

    1 0 Хариу бичих
    • 2 жил байх нь зөв дөө.Хүн бүр хаадаг нь ч зөв.Бид хил гаалиа хамгаалахгүй юм бол энэ улс чинь нэг мэдэхэд гадны хүмүшсээр дүүрчихнэ.Тэгээд ч 3 жил цэргийн алба хаасан хүн огт хаагаагүй хүнээс арай илүү төлөвшилтэй ,эх оронч сэтгэлгээтэй ,бие бальдарын хувьд арай л ондоо байдаг шүү.Өвгөн намайг цэрэгт явж байхад аав минь миний хүү 3 жил ямар юм байхав дээ аав нь эх орны дайны үеэд 5 жил цэргийн алба хаасан гээд явуулж байж билээ.Эх орноо хамгаална,энгийн хөдөлмбрт хийгээд мэргэжилтэй болоод ирнэ .шүү дээ.Тусгаар улс л юм бол БХ хүчинтэй байх естой.

      2 4
    • харин тиймээ

      0 0
  26. Hudlaa pizda henteigee baildah gee wee Baildaa gehed manaid diilddeg uls gej baihuu Haha Zugeer bolij uz naad tsereg meregee

    2 1 Хариу бичих
  27. цэрэгт явсан цэргүүдээ ахлахууд нь алдаг, ээж аав нь уйлаад зурагтаар гардаг. тэсэхээ байсан цэрэг ахлахаа алаад хөгшин болтлоо шоронд суудаг. энэ байдал гарахаа боливол ээж аав бид нар чинь хөвгүүдээ яв гээд хөөгөөд явуулна.

    4 0 Хариу бичих
    • тийм шүү

      0 0
  28. Цэргийн эрдэм гээд нээх олон жил суралцаад байх юм байхгүй эхний хэдэн сар суралцаад сүүлдээ хийцгүй болчдог олон жил яг юу хийх вэ энэ тогтолцоог бүр халж хаяаад америк шиг саналаараа явдаг болсон ч болхоор байгаа. Тэгж 2 жил нтр явж байсанаас ажил төрлөө хийгээд амьдар ахуйгаа аваад явсан дээр байлгүйдээ

    5 0 Хариу бичих
  29. 1jil baisan deer bhaa minii bodoloor odoo bi 17 hureh gj bgaa sanalaaraa yvj boloh boluu

    2 0 Хариу бичих
  30. Ямар ч нөхцөлд цэрэг армитай байх шаардлагатай. Цэрэг армитай бол хүн бүр цэрэгжилийн наад захын мэдлэгтэй байх нь гарцаагүй. Харин алба хаах хугацааг жил байснаар нь байлгавал зүгээр боловуу..

    4 0 Хариу бичих
  31. 1 жил хангалттай, харин тэр жилдээ 1 удаа татах нь зөв сонсогдож байна, боломжтой хүн бүр хаадаг байвал болохгүй гэх газаргүй

    1 1 Хариу бичих
  32. Tsergiin alba dain baildaandaa bish shuu. Eh oronch uzel, huvi hunii bie daah chadbar, zohion baiguulalt, emh tsegts zereg okon zuiliig surj avdag shuu. Ene ergeed hariutslagatao irged niigmiig bii bolgodog ach holbogdoltoi. Hugjingui ornuud irged erchuud bugd tseregt yvdag 2-3 jil

    2 1 Хариу бичих
    • ai medkumda tseregt yavla geed eh oron ch tuluvshil suusan hun harsanguide

      0 0
  33. odoo shavhaad 100 myn garah bailgui dee gehdee bugnuulj bgad bumbugduuleh yum uu bugdig tseregt gej bugnuuleed..

    0 0 Хариу бичих
  34. Tsseregjij hoit solongosiin araas oroh ni ee dee yanz ni

    0 0 Хариу бичих
    • Sum uildverlene buu zevseg hiine geed jirgeed baisan sh dee ene said nohor.uhaan ni zugeer baigaa ko mo tusaad gachin bolchoogui beez..

      1 0
  35. Хэн монголыг тоож довтлох болдоо.хэхэ

    0 0 Хариу бичих
  36. Маш зөв дэмжиж байна энэ улсад ажиллах хүч алга бүгд тэтэгэвэрээр амьдардаг улс боллоо тэр өндөр хөгжилтэй улсууд 2 жил алба хааж болоод байна хүний эрх эрх чөлөө ярьсан зүгээр байж байгаад баяжих санаатай нэг үе гарч ирж байна даа ажил хийж чадахгүй хариуцлага байхгүй үг даахгүй энэ чигээрээ явбал манж нарын араас орж сураггүй болох вий дээ

    0 0 Хариу бичих
  37. Маш зөв, 2 жил ч багадна. Жинхэнэ эрчүүдтэй улсад, эх орон, эхнэр хүүхэд амгалан байна. Одооны зарим залуус эр эм нь мэдэгдэхгүй улзгар бас янз янзын муухай гаж юм ярьсан заваанууд...

    0 1 Хариу бичих
    • mongol tsergiin hereg alga. tseregt ywhiin orond bolovsrol deeshluulsen deer eshul ajil hiij turshlaga suusani deer. chi durtaigaaraal ter shorondoo 2 jilee ur.

      0 0
    • bity iim bailda tsag uy haasha yavj baigaga medchih tehuu

      0 0
    • Яг чам шиг бодолтой малнуудаас болоод улс оронд дарангуйлал тогтно иймэрхүү эргүү ацнууд эртхэн үхээсэй

      0 0
    • Xaxa yag hellee

      0 0
  38. Buh salbaraas baij boloh buh argaar mungu husah gej ulairch bna daa. Odoo tsereg dain ntr gej ailgaj bgad mungu husah gej bga bololtoi

    1 0 Хариу бичих
  39. 2 jil unegui mod tariulj tomor zam taviulj mahlah ni ee huuhduudiig

    1 0 Хариу бичих
  40. Europin ornuud 9 saraar alba haalgadag manainohtsold 2jil ni deer bhoo jild2 udaa tseregg tatna hutsas hunar geed boonzardal jil bur

    0 1 Хариу бичих
  41. Цэргийн алба 2 жил байх ёстой. Бүх хүн алба хаахаар

    0 2 Хариу бичих
  42. 2 jiiin tergiig demjine

    0 1 Хариу бичих
  43. Solonost yamar ch od baisan tseregt yavuldag 2 jileer

    0 0 Хариу бичих
    • Ану д хүсэхгүй бол хэн ч явдаггүй солонгос албан ёсоор дайнтай байгаа учираас эрэгтэй хүн болгоныг цэрэгт татаад байгаа юм манайх шиг дайнгүй байгаа нөхцөлд энэ бол илүү зардаг тархи ашигладаг хүн бол хэлүүлэлтгүй ойлгочих асуудаг

      2 0
  44. Erchudzaluuchud mani emshij uyahan tyahan ogonoo bod baigaa ene yed bugdii ni zaaval tseregt yavuulmaar baina

    0 1 Хариу бичих
  45. Odooggiin tseregiin alba boll yasli tsetserleg l gesen ug

    0 0 Хариу бичих
  46. Бүх эрчүүд 3 жил цэргийн алба хаадаг болмоор байгаа юм. Тийм болох чиглэл рүү 1 алхам хийлээ гэж харж байна.

    0 9 Хариу бичих
    • ta nar bity iim bodloggui bgachde sansii cini zorgoor boldoggui yym yumni naana tsaana utgiig oilgood surcih

      0 0
    • tseregt cini 3 jil baisan aas surj bolowsorj baisan ni deer blgude ta nar bity iim sansniiha zorgoor chaljij bai

      0 0
    • Tiim

      0 0
  47. gue neeree uneheer ter tsergiin erdemd surgaad baidag bol hamaa algaaa hen negen zahiragchin turiuwchiig tuntiilgeh gej hen tend alba haah ymbee...

    2 0 Хариу бичих
  48. Хүүхдүүдээр минь баахан төмөр зам бариулж мод тариулах нь дээ. Уул нь эрдэм ном сурч, ШУ-д зүтгэсэн бол

    4 0 Хариу бичих
  49. Хугацаа нь богино, сургалт нь эрчимжүүлсэн чанартай бхад л болно доо.

    3 0 Хариу бичих
  50. Цагдаа тагнуулынхан энэ нөхрийг анхааралдаа аваарай

    1 1 Хариу бичих
  51. Гаднаас довтлох аюул гэдэг бол "хужаа танк" шиг л айлгах бодлого. Цэргийн албаны хугацааг сунгаж, цэргийг олшруулах гээд байгаа жинхэнэ санаа нь бол ердөө л үнэгүй ажиллах хүч шүү дээ. Цэрэг болохоор хүн ажлаа хаяад явчихаж болохгүй тул нэг үгээр "боол" болно оо л гэсэн үг. Нөгөө талд диктатур тогтооход л тэр олон цэрэг хэрэг болдоггүй юм бол Монголд ашиггүй л дээ.

    11 0 Хариу бичих