Халдварын дараах сэргээн засах эмчилгээг телемедицины аргаар шийднэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст “Ковид-19” халдварын цочмог үе болон халдварын дараах сэргээн засах эмчилгээг телемедицины аргаар эмчлэх мэргэшсэн багийг бэлтгэхээр төлөвлөжээ. Энэхүү мэргэшсэн баг нь телемедицинээр дамжуулан Эрчимт эмчилгээний тасагт коронавируст халдварын нэн хүнд болон хүнд хэлбэрийн оноштой хэвтэн эмчлүүлж буй өвчтөний цочмог үеийн сэргээн засах эмчилгээ хийх, мөн хөнгөн хэлбэрээр өвдсөн хүнд сэргээн засах эмчилгээг гэрээр хийлгэх юм.
Түүнчлэн телемедицины аргаар халдварын дараах урт хугацааны сэргээн засах эмчилгээг гэр бүлд түшиглэн хийх юм байна. Телемедицины аргыг нэвтрүүлэх нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг багасгах, өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх хугацааг богиносгох, өвчтөний чадвар алдалтыг сэргээж хэвийн амьдралдаа эргэн орох, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)