Говь-Алтай аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ

Говь-Алтай аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, аравдугаар сарын 18-наас эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Одоогоор Шарга сумын Улаантуг, Тайшир сумын Хуримт, Есөнбулаг сумын Рашаант багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдсон бөгөөд тархалтын хүрээ нэмэгдэж байгааг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Малын гоц халдварт өвчин гарсан голомт бүхий айл өрхүүдийн шилжилт хөдөлгөөнийг он дуустал зогсоож, гадны аймаг, сум болон өөрийн аймгийн бусад бусад сумдын нутаг дэвсгэрээс мал амьтан нэвтрүүлэх, худалдах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн, уралдаан зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)