Үр тариа хураалт 74 хувьтай үргэлжилж байна

2021 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар 297.5 мянган га-аас 439 мянган тонн үр тариа, үүнээс 275.4 мянган га-аас 369.8 мянган тонн улаанбуудай,16.7 мянган га-гаас 161.7 мянган тонн төмс, 8.7 мянган га-аас 105.8 мянган тонн хүнсний ногоо, 58.8 мянган га-аас 181 мянган тонн тэжээлийн ургамал, 45.3 мянган га-аас 25.5 мянган тонн тосны ургамал хураан авлаа. Ингэснээр үр тарианы хураалт 74 хувьтай, төмсний хураалт 84.2 хувьтай, хүнсний ногооны хураалт 92.5 хувьтай, тэжээлийн ургамлын хураалт 53 хувьтай, тосны ургамлын хураалт 45.3 хувийн  явцтай байна.

Өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1797 цэрэг, 1884 оюутан, 7752 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11433 хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)