Шинээр хоёр яам байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргсан хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын дөрвөн Байнгын хороо хуралдана. Байнгын хороодоор хэлэлцэх асуудлуудаас хамгийн их анхаарал татаж байгаа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай,  Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Уг хуулийн төслүүдийн агуулга нь 2022 онд шинээр хоёр яам байгуулах тухай юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулан ажиллуулахаа мэдэгдэж хуулийн төслүүдийг өргөн барьсан нь энэ. 

Байнгын хороодоор өөр ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу. 

10.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  1. Ажлын хэсэг байгуулах тухай /Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/
  2. Ажлын хэсэг байгуулах тухай /Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл/
  3. УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас ирүүлсэн “ДарханУлаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариу

11.00 цагаас Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан:

  1. Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар Төрийн албаны зөвлөлийн мэдээлэл сонсох

12.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2021.05.14-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

  1. Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  2. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн 2021.05.21- нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  3. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Хэлэлцүүлэг:

  • 14.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос зохион байгуулах “Олон улсын стандартын боловсролын хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх нь туршлага, сургамж” сэдэвт хэлэлцүүлэг
  • 14.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулах “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэг 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)