С.Жавхлан тэргүүтэй жагсагчдаас жагсах эрхээ хамгаалъя

Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэдэг хүний хамгийн том эрх чөлөө. Монголчууд энэ эрх чөлөөгөө 1990 оны ардчилсан хувьсгалаар олж авсан. Улс орныхоо эрх ашиг, нийгмийн сайн сайхны төлөө энэ эрхээ эдэлж, эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлдэг. Харин монголчууд хамгийн сүүлд хэзээ энэ эрхээ эдэлсэн бэ. Үүнд хариулт өгөхөд түвэгтэй байна. Монголчууд ямар нэгэн нам, бүлэглэлийн дуудлагаар бус зөвхөн өөрсдийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар хамгийн сүүлд хэзээ төв талбайдаа цуглав гэдэгт тодорхой хариулт олдохгүй нь. Учир нь, нийтийн эрх ашиг гэхээсээ илүү хувийн эрх ашгаа хамгаалах гэсэн жагсаал цуглаан их болсон. Зорилгоо биелүүлэх гэсэн улстөрчдийн хүслийг гүйцээдэг жагсагч, тэмцэгчдийн бүхэл бүтэн баг бүрэлдэхүүн бий болов. Бүр байнгын бүрэлдэхүүн гэхэд болно. Тэдний зарим хэсэг нь одоо ч Сүхбаатарын талбайд сууж л байна. Шаардлага нь УИХ-ыг тараах. УИХ хэн нэгний шаардсанаар тийм ч амархан тарчихдаг бүтэц биш. Монголчуудын сонгож байгуулсан байгууллагыг хэсэг бүлэг хүмүүс шаардаад тараахгүй. Учир нь, жагсаж тэмцэж байгаа тэд нийт ард түмнийг төлөөлөхгүй. Өөрсдийнхөө эрх ашгийг л чухалчилж байгаа нь нууц биш. Тухайлбал, яг одоо талбай дээр суулт зарлаж буй гавьяат жүжигчин С.Жавхлан “Хамаг Монгол” төслөөрөө дамжуулан коронавирусийн эсрэг ванцинжуулалтын гуравдугаар тунг сурталчилж өгье хэмээн  Засгийн газраас мөнгө нэхсэн гэх мэдээлэл гарсан. Энэ нь үнэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр хэллээ.

Тэрээр “С.Жавхлантай уулзсан. "Аймаг орон нутгаар тойрно. Нийтдээ дөрвөн гаруй тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Үүнд хамтарч ажиллах, Засгийн газрын оролцоо ямар байдаг вэ” гэх асуудлыг хэлсэн. Бид боломжгүй гэдгээ хэлэхэд мань эр нэлээн бухимдсан. Жагсаал цуглаан хийнэ гэж ярьж байснаа ажил хэрэг болгоод явчихна гэж бодоогүй. Бид төсвөөс урлаг уран сайхны арга хэмжээг дэмжээд байх боломжгүй" гэсэн юм. Харин гавьяат жүжигчин С.Жавхлан энэ асуудалд тайлбар хийхээс татгалзсан. Энэ мэтээр хувийнхаа эрх ашгийн төлөө ганц нэгээрээ жагсдаг, эсвэл төлбөр төлж олон хүн цуглуулж жагсаал зохион байгуулдаг боллоо. Ингэснээр жагсаж цуглах эрх чөлөөний үнэ цэнэ алдагдаж байна. Жирийн иргэн хүн сэтгэл зүрхнийхээ дуудлагаар, хэн нэгнээс ямар нэгэн төлбөр авалгүйгээр, нийтийн эрх ашгийн төлөө суулт зарлаж байна гэдэгт хэн ч итгэхээргүй болсон. Уг нь жагсаал цуглаан зохион байгуулж нийтийн эрх ашгийг хамгаалах нь иргэний нийгэм, ардчилсан тогтолцооны үнэт зүйл. Гэвч жагсаал цуглааныг ажил, мэргэжлээ болгосон төлбөртэй жагсагчид, хувийнхаа эрх ашгийн төлөө суулт зарлагчдын нөлөөгөөр жагсаал цуглаан нь ардчилал, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний илэрхийлэл байхаа болилоо. Тиймээс жагсагчдаас нийтийн эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсэхээс илүү ардчиллын үнэ цэнэ, жирийн иргэний жагсах эрхээ харамламаар байна.

Жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг нь ийм үнэ цэнэгүй болтлоо хөсөр хаягдаж, хэн нэгний хүссэн цаг үед, захиалсан сэдвээр нь жагсаж байх төлбөртэй хөдөлмөр эрхлэлт болж хувирлаа.

2018 онд 180, 2019 онд 206, 2020 онд 237 суулт, жагсаал цуглаан болсонг гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Харин 2021 оны эхний есөн сарын байдлаар 198 жагсаал цуглаан болжээ. 2018-2020 он хүртэлх хугацаанд болсон бүх жагсаал Жагсаал цуглааны тухай хуульд заасны дагуу бүгд бүртгэлтэй явагдсан байна. Харин цар тахлаас шалтгаалан жагсаал цуглаан зохион байгуулахын хориглосонтой холбоотойгоор энэ онд болсон бүх жагсаал бүртгэлгүй явагджээ. Тиймээс жагсагчид болон цагдаагийн байгууллага хооронд зөрчил үүсэх болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: [email protected]нэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.comБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: [email protected]нэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com

    0 0 Хариу бичих
  2. Жавхланд ямар ч хүнийг хүндэтгэн үзэх, бусдыг гэсэн сэтгэлгээ алга зөвхөн өөрийн явцуу эрх ашигийн төлөө л бна ш дээ. чи гэрлүүгээ яваа хэдэн хүүхдийнхээ нэр нүүрийг бод бас мөнгөний төлөө унаж байгаа хулгайч байна нь дээ.

    0 0 Хариу бичих
    • Estoi estoi muuhai obilgoguii judaggui hoon naadah chini

      0 0
  3. Жавхлангийн зөвөө сүүлийн жилүүдэд жагсаал цуглаан хийгээд үзэл бодлоо илэрхийлэхэд тоодог дарга сайд байхгүй болсоон цагдаар айлгаж сүрдүүлээд хөөдөг барьдаг болсон шүү дээ

    0 0 Хариу бичих
  4. С. Жавхлан ямар увайгүй хүн бэ? Төслийг нь дэмжих хуульэрхзүйн боломж байхгүй гэсний төлөө уурандаа суулт зарлаж нтр

    0 0 Хариу бичих
  5. Tegul shudraga 5 bas yasan ba8h nuu....uursdiinhu erh ashgiin toloo jiriin irgediig ashiglasan bh n tiimuu.odoo tgd buur suirj bn da...ene uls.hio neegduul shuud l.zugtmar bn shu

    0 0 Хариу бичих
  6. Ардчисан улсад сууна уу? жагаснь уу? ямарч хэлбэрээр үгээ чөлөөтэй илэрхийлэх нь байдаг л асуудал.Тэгээд ч ямар нэгтөсөл хөтөлвөрийг хувиараа ч бай,албаар ч бай боловсруулаад хэрэгжүүлье гэвэл сангийн яманд асуудал тавьж таарнаа. Түүнийг нь мөнгө нэхсэн,шантаж гэж элдэв нэр хаяг зүүж сэвэх хэрэггүй.

    0 0 Хариу бичих
  7. Ene yavaa nadandaa uvsad irehgui geed tashuurdaad baisan biluu obilgogui b8lovsrolgui medleggui

    0 0 Хариу бичих
    • Tooj tsuglaad ard tumen zaluuchuud irsen haragdahgui l baina lee dee

      0 0
  8. Shantaajnii muusain jagsagchid uhsen baas ed nar mongol orniig toirood uy hiidiin tarhia tsenegle ingej balairch baihaar iim umnuudiin ugiig sonsood l bj bdag bid hoorhiiloltei

    0 0 Хариу бичих
  9. Жавхлангаа гүтгээд яах вэ зайлуул

    0 0 Хариу бичих
  10. Соёлын сайдад хандах асуудлаа буруу замаар явж Сангийн сайдад тавьжээ. С.Жавхлан өөрөө төрийн түшээ байсан хүн үүнийгээ мэдэх учиртай.

    0 0 Хариу бичих
  11. Гавьяат Жавхлан ямар хулгай хийсэн биш. Төсөл хэрэгжүүлэхэд мэдээж мөнгө хэрэгтэй. Мөнгийг сангийн сайд л мэднэ штээ. Мэддэг хүнд нь хандсан байна. Тэр нь боломжгүй гэсэн байна. Юу нь буруу байгаа юм. Сангийн сайд, сангийн яаманд олон аж ахуйн нэгж, хувь хүн хөрөнгө мөнгөний асуудал тавьж байгаа штээ. Тэр болгоныг бүтсэн бүтээгүй сайд нь зарлаад явдаг бил үү? Самандын Жавхланг дэмжиж байна.

    0 2 Хариу бичих
    • tom hulgau hiih gej zavdsan baina, hiisnees yalgaagui malaa

      0 0
    • хулгай хийх гэсэн байна. баасаа

      0 0
    • ХҮҮЕ ТЭГЭЭД ЭНЭ НӨХӨР ТОГЛОЛТЫНХОО БҮХ ЗАРДЛЫГ ТӨРӨӨР ӨӨР БОЛ ТАТВАЛ ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТӨЛҮҮЛЭЭД ОРОНД ВАКЦИНЫ ТАНИЛЦУУЛНА ГЭЖ ХҮЧЭЭР ТАЛБАЙ ДЭЭР ХҮМҮҮСИЙН НЭРИЙГ БАРЬЖ ЖАГСААЛ ХИЙХ ЗӨВҮҮТЭЙ, ИЙМ ЭРГҮҮ ШАНТААЖ МАЛЫГ ДЭМЖИХЭЭ БОЛИЛДОО,

      1 2
  12. Наад малаа тэр Увс аймагт нь аваачиж хаяач. Тэнэг малнууд одоо Засгаас мөнгө нэхээд өгөхгүй бол суулт хийгээд амар. Хүн бүр ажил хийхгүйгээр засгаас мөнгө нэхээд суулт зарлаад байвал юу болох вэ.

    3 0 Хариу бичих