БНАСАУ өчигдрийн пуужинг шумбагч онгоцноос харважээ

БНАСАУ өчигдөр Японы эрэг рүү пуужин харвасан талаар бид тухайн үед нь мэдээлсэн. Уг мэдээлэлд пуужингийн талаар ямар ч мэдээлэл байгаагүй юм. Тэгвэл уг пуужинг шумбагч онгоцноос буюу далайн гүнээс харвасан гэдгээ БНАСАУ өнөөдөр зарлалаа. Тус улсын мэдээллийн KCNA агентлагаас энэ талаар мэдээлэл бэлтгэн хүргэсэн байна. Пуужинд олон дэвшилтэт технологи шингээсэн бөгөөд 2016 оны туршилтад ашиглаж байсан шумбагч хөлөг онгоцыг энэ удаа дахин ашигласан гэдгийг уг мэдээлэлд онцгойлон дурджээ.  

БНАСАУ сүүлийн долоо хоногт пуужингийн туршилтыг тасралтгүй хийж байгаа. Тэгвэл тэдгээр пуужингууд дуунаас хурдан, алсын тусгалтай, шумбагч завинаас харвах боломжтой гэх мэтчилэн хамгийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн гэдгийг KCNA агентлаг мэдээлэлдээ онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)