"Нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж байж үнийн өсөлтийг барина"

УИХ-аар 2022 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар  мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хоёр шалтгаан байна. Нийлүүлэгч талаас цар тахлын улмаас үнэ өртөг өсөх асуудал байна. Нөгөөтээгүүр тээвэрлэлттэй холбоотойгоор хилийн цаана байгаа нөөцийн агуулахын асуудал байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн тээвэрлэлт аажмаар буурахад тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах агуулахын зардал мөн дагаж өссөн. Өчигдөр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хамтаар БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан. Ингэхдээ хил дээр байгаа, түргэн муудах магадлалтай хүнсний бүтээгдэхүүнийг яаралтай татан авах зохицуулалт хийх хүсэлт тавьсан ба элчид сайд хоёр үүнд онцгойлон анхаарах талаар хэлсэн. Нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж байж л хүнсний үнийн өсөлтийг барина. Гэхдээ цаашдаа цар тахлаас үүдэх тааварлашгүй нөхцөл байдлаас үүдэн хүнсний үнийн өсөлт үүсэх эрсдэл харагдаж байна. Тэгэхээр нөөц бүрдүүлэх тал дээр илүүтэй анхааран ажиллана" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)