Тээвэрчид Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ

Нүүрс тээврийн компаниудын төлөөлөл, тээвэрчид мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг шүүхэд өгч буйгаа мэдэгдсэн юм.

Тээвэрчдин төлөөлөл "Таван толгой-Чойр чиглэлийг хааснаас шалтгаалж аж ахуйн нэгж, тээвэрчид хохирч байна. Дотоодын тээвэрчидтэйгээ төр маргаан хийгээд байгаа нь буруу. Л.Халтар сайд өчигдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэд хэдэн тодорхой баримтаар биднийг гүжирдлээ. Баянзүрх тээвэрчдийн холбоо ашиг олж, бизнес хийсэн гэж ярьсан тул бид нэр төрд халдсан гэж үзэн шүүхэд өгч байна. Л.Халтар сайд 14 тэрбум төгрөгийг энэ зам дээр хийж байна гэж тоо баримттайгаар гүтгэлээ. Энэ төвлөрүүлж байгаа мөнгө санд төвлөрч замд зориулагддаг. Тэр ААН-үүд дотор Өмнөговь аймгийн компаниуд мөнгө өгдөггүй, орон нутгийнх учраас өгөхгүй гэдэг. Мөн өчигдөр ажлын хэсгийн дүгнэлт 70 хувьтай гарсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг нэг хүн бус 10 гаран хүмүүс нийлж гаргадаг.  Чойрын нүүрс тээврийг зогсоосон ч өөр нөлөөтэй том компаниуд тухайн замаар явсаар байгаа. Энэ нэг талыг харсан шийдвэрээ цуцлах хэрэгтэй " гэлээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)