Коронавирусийн 2153 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2153 тохиолдол бүртгэгджээ. Үүний 1147 нь нийслэлд, 1006 нь орон нутагт батлагдсан байна. Харин энэ хугацаанд 21-80 насны 17 хүн тус өвчний хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1518 боллоо. Харин 6586 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарчээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд Булган аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй бол хамгийн олон буюу 164 тохиолдол Дундговь аймагт бүртгэгджээ

Биеийн байдал хөнгөн 52060 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа юм. Харин эмнэлэгт 18717 хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 3218 нь хүүхэд, 1270 нь жирэмсэн эх байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-9241
  • Хүндэвтэр-6920
  • Хүнд-2197
  • Маш хүнд-359 хүн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)