Д.Батбаатарыг ЗГХЭГ-ын дэд даргаар томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгыг, Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэнг томилсон.

Мөн Засгийн газар хуралданаараа Хэрэг эрхлэх газрынхаа дэд даргаар хэнийг томилохоо хэлэлцжээ. Уг албан тушаалд Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Батбаатарыг томилсон байна. Түүнийг энэ сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөөд байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Намууд ингээл нэгнээс халагдаад ногоо албан сэлгээл очно намуудад 5-10 хунээс оор хун байдгуймуу ямар учиртай юм

    0 0 Хариу бичих