"Squid Game" цувралын ачаар Netflix хэрэглэгчдийн тоо өсжээ

Өмнөд Солонгосын "Squid Game" цуврал гарсан цагаасаа эхлэн дэлхий нийтийг байлдан дагуулж олон дээд амжилт тогтоож буй. Ердөө 21 сая доллараар бүтсэн уг цувралын ашиг орлого тэрбум давсан тухай өчигдөр мэдээлж байсан. Тэгвэл тус цувралын ачаар Netflix хэрэглэгчдийн тоо огцом нэмэгджээ. Цуврал гарч эхэлсэн сүүлийн сард видео стриминг үйлчилгээ 4.38 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлж, дэлхий даяар үзэгчдийн тоо 213.6 саяд хүрлээ. Түүнчлэн Netflix Inc -ийн хувьцааны үнэ 3 хувиар нэмэгджээ.

Цар тахлын эхэн үед Netflix-ийн хэрэглэгчдийн тоо тогтмол өсөж байсан ч 2021 оны эхний хагаст зогсонги байдалд орсон юм. Үүнтэй зэрэгцээд Disney+, HBO Max зэрэг өрсөлдөгчдийнх үзэгч тасралтгүй нэмэгдэж байв. Тэгвэл сонирхолтой бүтээл, шинэлэг төслөөр урын сангаа баяжуулсан Netflix түргэн хугацаанд өрсөлдөгчдөө буулга авч чадлаа. 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)