МҮЭХ: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай

МҮЭХ-ноос 2022 оны улсын төсөв болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар  “МҮЭХ-ноос ирэх оны төсөвт ямар асуудлыг санал болгож хүргүүлэх талаар мэдээлэл солилцож байсан. Хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээрт цалин тэтгэвэр тэтгэмжийг 20 оос доошгүй хувь нэмэгдүүлэх, ажилчдын цалин урамшууллыг хассан Засгийн газрын 43 дугаар тогтоолыг хасах талаар тусгахыг хүссэн. Инфляци өссөн, бараа бүтээгдэхүүнйи үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үед иргэд хоёр жил гаруй цалин, тэтгэврийн нэмэгдэлгүй тэсэж амьдарлаа. Харин ирэх онд цалин нэмэгдүүлэх цаг нь болсон. Төр өөрөө олон мянган иргэдийн ажил олгогч нь тул төсвөөр дамжуулж цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хууль ирэх оны эхнээс хэрэгжинэ. Энэ хүрээнд хамтын хэлэлцээрээр ажил олгогчийн цалинг нэмэгдүүлэх боломж үүсэн. Тийм учир төр иргэдийнхээ цалин хөлс нийгмийн асуудалд анхаарч ажиллах цаг болсон. Мөн цар тахлаас үүдэж эдийн засгийн хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдэд бодитой дэмжлэг хэрэгтэй. Халамж тараах бус бодит хөрөнгө, бодлого хэрэгжүүлж хүнд нөхцөлд байгаа салбаруудын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Тэтгэврийг тогтолцоогоо өөрчлөөч ээ!!!! Төрд насаараа ажиллаад 350 ийг авч байна да 40 жил ажилласан арай юу ????? Цаг үетэйгээ зохицуулан нэмдэг баймаар

    0 0 Хариу бичих
    • Харин тиймээ өөрчилөх хэрэгтэй арай ч юмаа насаараа ажилсан хүнд ийм өгч бдг тэнэг нөхдүүд шүү

      0 0