Эрдэс баялгийн биржийн хуультай болсноор уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт ил тод болно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцууллаа.

Тэрээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн боловсруулалтын талаар танилцууллаа. Энэ хууль гарснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулж ил тод нээлттэй шударгаар борлуулах нөхцөл бүрдэнэ.

БНХАУ хилээ хаасан ч төмөр замын тээвэр хэвийн явж байгаа. Тиймээс БНХАУ-аас авах шатахууны нийлүүлэлт тасалдахгүй" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)