Өвөр Монголд халдварын 7 тохиолдол бүртгэгдлээ

Өвөр Монголын Өөртөө Засах Орны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн халдварын тохиолдол мягмар гарагийн байдлаар долоо болсон тухай Хятадын Синхуа агентлаг мэдээллээ. Эдгээрээс таван тохиолдол нь Алшаа аймгийн Эзнээ хошуунд бүртгэгдсэн бол Шилийн гол аймгийн Эрээн хотод хоёр хүн коронавирусээр өвчлөөд байгаа юм.  

Түүнчлэн баруун өмнөд нутгийн Гуйжоу мужид Өвөр Монголоос очсон хүнээс мөн халдвар илэрчээ.  

Хятадын төв Хунань муж даваа гарагт Ганьсу мужаас ирсэн нэг тохиолдлын талаар мэдээллээ. Гуйжоу, Хунань мужийн эрх баригчид болзошгүй халдварыг илрүүлэх зорилгоор өрх бүрээс ПГУ шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна. Харин Өвөр Монголд халдвар илэрсэн тохиолдлын ойрын хавьтлуудыг хяналтад авч, хэсэгчилсэн хорио цээрийн дэглэмд тогтоогоод байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)