З.Мэндсайхан: Будаа, элсэн чихэр, ургамлын тосны 20-42 хоногийн нөөцтэй байна

Цар тахлаас шалтгаалан БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд-Эрээний хилийн боомт хаагдаад байна. Үүнтэй холбоотойгоор нарийн ногооны хомсдол үүсч эхэллээ. Цаашдаа бусад төрлийн бараа бүтээгдэхүүн хомсдох эрсдэлтэй эсэх асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд импортоор авдаг голлох нөөцийн бүтээгдэхүүний талаар танилцууллаа. Цар тахлын улмаас хил гаалийн саатал үүссэн. Хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөхгүйгээр нөөцийг бүрдүүлэхийг Засгийн газраас үүрэг болголоо. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг богино хугацаанд муудах хүнсний бүтээгдэхүүнийг саадгүйгээр хурдан шуурхай татан авах ажлыг хариуцна. Цар тахлаас шалтгаадан өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Тиймээс өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн гол нэрийн барааны нөөц дөрөв дахин өссөн. Үүний үр дүнд үнийг тогтвортой барих боломж бүрдсэн хэдий ч аж ахуйн нэгжүүдийн татахад бэлэн болсон бүтээгдэхүүн гацсан нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдолд орсон зүйл байхгүй.

Харин Эрээний хил гаальтай холбоотойгоор нарийн ногооны хомсдол үүссэн. Эрээн боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй. Гол нэрийн бүтээгдэхүүн болох будаа, элсэн чихэр, ургамлын тосны нөөц зохицтой түвшинд буюу 20-42 хоногийн нөөцтэй байгаа" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. 2 хөрш нь өлсөөж тоггүй болгож бензингүй болгож боохоор шийдэж дээ америк гээл гүйгээд бхаар тэгдийн.

    0 0 Хариу бичих
  3. хойт хөршөөсөө бараа таваараа татаж болдгүй юумуу

    0 0 Хариу бичих
  4. Zugeeree

    0 0 Хариу бичих