Д.Зүмбэрэллхам: Ковидын хуулийн дагуу томилогдсон албан хаагчдыг үе шаттайгаар чөлөөлнө

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонслоо.

Коронавируст халдвар (Ковид19)-ийн цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр томилж эхэлсэн. Уг хуулийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилгоо хийж байгаа юм. Тус хуулийн үйлчлэл энэ онд дуусгавар болно. Түүний дараа төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчдыг хэрхэн талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам мэдээлэл өглөө.

Тэрээр "Ковидын хуулийн дараа энэ асуудлыг яаж засаж залруулах вэ гэдгийг ярилцаж байгаа. Хүндрэл үүснэ. Ковидын хуулийн дагуу томилогдсон хүмүүсийг бүгдийг нь чөлөөллөөд сонгон шалгаруулалт явуулъя гэхээр төрийн албаны ажил цалгардана. Тиймээс энэ асуудлыг үе шаттайгаар шийднэ гэж үзэж байгаа. Төрийн албан хаагчид бүгд ийм болчихоогүй учраас ард нь гарч болно" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: [email protected]нэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.comБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: [email protected]нэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com

    0 0 Хариу бичих
  2. Томилогдсон хүмүүс төрийн тодорхой хариуцсан ажиллаа аваад жигдрээд сайжруулаад явж байхад чөлөөлж сонгон шалгаруулна гэдэг бол төрийн ажлыг цалгардуулах гэсэн санаатай үйлдэл

    0 1 Хариу бичих
  3. Ковидын хуулийн дараа бүх түр орлон гүйцэтгэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалт хийх нь зүй. Үнэхээр мэргэжлийн хүн байвал тэнцээд тангаргаа өргөнө, тийм биш бол тэнцсэн нь ороод явах боломтой. Энэ талаар Зүмбэрэллхам шиг дүлэгнэсэн байдал огт гаргаж болохгүй!!!!!!!

    0 0 Хариу бичих
  4. Компьютерийн оффис програм дээр ажиллаж чаддаггүй гарууд төрийн албанд их болсон шүү

    2 0 Хариу бичих
  5. ТАЗ харин ч бүтэц нь овоо болж үыл ажиллагаа нь их сайн ойлгомжтой болж байгаа. Харин жирийн төрийн албан хаагчдаа хамгаалах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Сая ЗГХЭГ тай хамтран ирсэн шалгалт шал дампуу болоод явлаа нэг л нэг их хүн загнасан хашгичсан духаараа харсан, ёс суртахуун ярьсан. Тийм байдаггүй юмаа. Бас тусгай шалгалт зарлуулах гээд захиалга өгсөөр байхад зарлаагүй атлаа хууль бус гэх. Зөвлөмжий нь дагаад явж байхад дагалаа гэх яах гэж ч зөвлөмж гаргадаг юм тийм чадамжгүй юм бол. Ковидын хуулийг нь дагахад 1 хэн жилийн настай хууль гэх хууль л бол хууль биш юмуу. Хуучны соц үеийн үзэл ханхлуулсан ёс зүй муутайхан юм ирээд явлаа даа. Дээд түвшиндээ тийм байж чадах уу. Ха ха гэчихий. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй л дээ

    0 0 Хариу бичих
  6. За ёстой худал үлгэр битгий яриараа.Түр орлон гүйцэтгэгч нар чин жинхэнэ Төрийн албыг самарч байхад

    0 0 Хариу бичих
  7. Цаг авч төрд ажиллсан жилээ ахиулах гээд бгаа түр томилгоотой нам дагагч нарыг хууль журмын дагуу зайлуул аа,ингэж байж цэвэрнэ,хүнд суртал, улс төржилт арилна

    0 0 Хариу бичих
  8. Шинэ хуулиа эргэж буцалтгүй хэрэгжүүлэх хэрэгтэй, нөөц бгаа ш дээ олж харахгүй бна

    0 0 Хариу бичих
  9. ТАЗ одоо ажлаа хийгээрэй.Түр орлон гүйцэтгэгч нартаа захиалга ирэхийг хүлээж суулгүй шууд шаардаж, сонгон шалгаруулалтаа явуулаач.Хууль журмаа баримталж бүртгэхэд сайн хяналтаа тавиарай

    0 0 Хариу бичих
  10. Дарга нарт үйлчилдэг жинхэнэ амьгүй сүнсгүй болсон газар даа

    0 0 Хариу бичих
  11. Төрийн албагы зөвлөл гэж үнэн бялдууч даргатай газар шүү. Баатарзориг гэж ямба янхан нь дийлдэхгүй сду шигдчихсэн байна лээ дээ

    0 0 Хариу бичих
  12. ingesged songuuli hurgeh l bhda itgeh arga alga ym deerdehgui bga shaltgaan enetei l holbootoi

    0 0 Хариу бичих
  13. Төрийн албаны зөвлөл ийм мэдэгдэл зарлаж хэлчихээд тэрийгээ хэрэгжүүлэхгүй бол онигоо шүү, угаасаа нэр хүнд жаахан тийм байгаа. Тусгай шалгалт өгүүлж зарим сугануудаа авч үлдэж байгаа байх, тэднийг ч гэсэн шахах тал дээр юм хийх хэрэгтэй шүү

    1 0 Хариу бичих