Улаанбаатар-Дарханы замын хучилтыг 2022 оны аравдугаар сарын 30-нд дуусгана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Г.Дамдиннямын тавьсан Дархан-Улаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай асуултын хариуг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 14 хоног тутам газар дээр нь очиж ажиллаж байгаа ажээ. Гэрээний дагуу ажлын нийт гүйцэтгэл 2023 оны аравдугаар сард дуусах ч бүтэн жилээр урагшлуулж 2022 оны аравдугаар сарын 30-нд хучилтын ажлыг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд байгаа гэдгээ Л.Халтар сайд хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)