Том даргатай аймаг их төсөв авдаг жишиг тогтов уу
Улс төрийн газрын зураг дээр аймгуудыг улаан, цэнхээр ялгаж буддаг байлаа. Байлаа гэсний учир нь, сүүлийн хоёр УИХ-ын сонгуулиар үндсэндээ бүх аймаг “улаасан”. Орон нутгийн сонгуулиар ч энэ байдал давтагдаж, Увс, Өмнөговь, Сүхбаатар зэрэг цөөн аймагт л АН-ынхан олонхийг бүрдүүлж байгаа билээ. Гэхдээ улс төрийн газрын зураг дээрх улаан, цэнхэр өнгө улсын төсвийн хэлэлцүүлэг дээр бол ялгагдаж “будагдах” ёсгүй юм. Харамсалтай нь, аль ч нам нь ялгаагүй аймгуудыг ялгаж харьцах байдал гарсаар л байна. Ганцхан жишээ өгүүлэхэд, АН засаглаж байсан 2012-2016 онд УИХ-ын сонгуулийн хуулийг батлахдаа хүн амын тоогоор тэнцүү шахуу хоёр аймагт ялгамжтай хандаж байсныг сануулъя. Тодруулбал, Хэнтий аймагт 3 мандат, Булган аймагт ганцхан мандат хуваарилж байв. Шалтгаан нь Хэнтийгээс сонгогдсон Б.Гарамгайбаатар олонхийн буюу АН-ын бүлгийн дарга байсантай л холбоотой. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн байр суурь, нөлөөлөл УИХ-ын сонгуулийн тойрог зурахад ч, улсын төсөв хуваарилахад ч жин дарж байна. Сангийн сайд хаанаас сонгогдсон УИХ-ын гишүүн байна, түүний тойрогт хөрөнгө оруулалт цутгадаг нь нууц биш. Тэгэхээр Ерөнхий сайдын тойрогт бол байдал ямархуу байх нь хэнд ч ойлгомжтой билээ. Угтаа бол УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө нийт ард түмнийг төлөөлнө гэдэг болохоос нэг аймгийн төлөө ажиллана гэдэггүйг санах л ёстой юм. Харамсалтай нь бодит байдал тийм биш юм даа.
“Үндэстний Тойм” сэтгүүл өмнөх дугаартаа УИХ-аар яг одоо ид хэлэлцэж байгаа төсвийн төслийн онцлогийг уншигчдадаа сонордуулсан бол энэ удаа төсвийн хөрөнгө оруулалтаас хүргэж байна.
Жил жилийн улсын төсөв гишүүдийн УИХ дахь нөлөө, эрх ашгийг илэрхийлдэг. Хэн нөлөөтэй нь тойрогтоо их хөрөнгө оруулалт татдаг гэсэн үг. Сүүлийн жилүүдийн төсвийн хөрөнгө оруулалтаас үүнийг бэлхнээ харж болно. 2020 оны буюу сонгуулийн жилийн төсөвт гэхэд Хэнтий аймагт 132 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед Хэнтий аймаг 77 мянган хүн амтай байсан. Тэгвэл хүн амын тоогоор үүнээс дутахааргүй Булган аймагт тав дахин бага хөрөнгө оруулалт хийж байв. Харин 50 мянган хүн амтай Дундговь аймгийн төсөвт хөрөнгө оруулалт тухайн жилд хоёр тэрбум хүрэхгүй буюу Хэнтий аймгийнхаас 68 дахин бага байв. Энэ байдал одоо хэлэлцэж байгаа 2022 оны төсвийн төсөлд ч давтагдаж байна. Тиймээс л жил жилийн улсын төсөв Монгол Улсын урт, дунд хугацааны бодлого, ажлын байр, үр өгөөжид бус тойрог “усалсан”, сонгуулийн амлалтаа биелүүлэхэд чиглэсэн төсөв болоод байгаа юм. Тэгэхдээ бас өмнө дурдсан улстөрчийнхөө зангараг, нам дахь нөлөөгөөр ялгарч байна.
Ирэх онд аймгуудаас хамгийн их хөрөнгө оруулалт татсан нь мөн л Хэнтий. 76.8 мянган хүн амтай. Ирэх онд 214 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус аймагт хийнэ. Хэнтий аймагт ирэх жил 90 төсөл хэрэгжүүлэхээс 30 орчим хувь нь шинэ, үлдсэн нь шилжих төслүүд байна. Шинэ төслүүдээс дийлэнх нь тэрбум төгрөг давсан хөрөнгө оруулалт байгаа юм. Хэнтий аймагт зөвхөн аялал жуулчлалын цогцолбор барихад 12 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвт тусгажээ. Гэвч цар тахлын нөхцөл байдал хэзээ намжиж, манай улсад жуулчин хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Аялал жуулчлалын салбар нь ч сэргэх үү, мөхөх үү дээрээ байгаа энэ үед зөвхөн цогцолбор барихад 12 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд “Монголын нууц товчоо” цогцолборын барилгад 887 сая төгрөг төсөвлөсөн бол барилгын интерьер, гадна тохижилт, гадна шугам сүлжээ байгуулахад 2.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Норовлин суманд “Шихихутаг нууц товчоо” цогцолборын барилгад 650 сая төгрөг төсөвлөжээ.
Мөн эдгээр цогцолбор барилгыг шугам, сүлжээ цахилгаан, дулаан, тохижилтын ажлууд мөн үргэлжилнэ. Үүнээс өртөг өндөртэй нь Баян-Адрага, Баян-Овоо, Баянхутаг, Дадал, Дэлгэрхаан, Мөрөн, Норовлин, Цэнхэрмандал сум, Батноров сум, Бэрх тосгонд усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээ байгуулахад 7.6 тэрбумыг нь ирэх оны төсвөөс гаргах юм. Энэ бүтээн байгуулалтын нийт зардал 12 тэрбум доллар юм байна. Хэрлэн суманд гэр хорооллын инженерийн шугам сүлжээ байгуулахад 9 тэрбум, Бор-Өндөр сумын төвийн төвлөрсөн дулаан хангамж, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээний их засварт шаардлагатай 4 тэрбум, Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130 км замын ажилд шаардлагатай 109 тэрбум төгрөгийн 25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгаад байгаа юм .
Хэнтий аймагтай хаяа дэрлэн орших Сүхбаатар аймгийн тухайд төсөвт нөхцөл байдал шал өөр байна. Ирэх оны төсөвт 29 төсөлд 33 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Хүн амын тухайд Хэнтийгээс 10 орчим мянгаар цөөн. Харин төсвийн хувьд 6.5 орчим хувиар бага байгаа юм. Тус аймагт шинэ хөрөнгө оруулалт харьцангуй бага. Байсан заримынх нь төсөвт хөрөнгө оруулалт ч Хэнтийг бодвол бага. Шинэ хөрөнгө оруулалтаас дурдвал, Баруун-Урт сумын Спорт цогцолборын барилга 1.6 тэрбум, Мөнххаан суманд Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга 1.3 тэрбум, Асгат, Баяндэлгэр, Мөнххаан, Онгон, Сүхбаатар, Эрдэнэцагаан суманд үүрэн холбооны сүлжээ станц 800 сая, Баруун-Урт Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн цэргийн байрны барилгад 961 сая, Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ 339 сая төгрөг төсөвлөсөн байна. Сүхбаатар 2020 оны УИХ-ын сонгуулиар, түүний дараа болсон орон нутгийн сонгуулиар “цэнхэртсэн” аймаг. Үүнээс л парламентад төлөөлж байгаа гишүүний байр суурь, нам дах ашиг сонирхлоос тухайн тойрогт хийгдэх төсөл, хөрөнгө оруулалт тодорхой харагдаж байгаа юм.
Ирэх оны төсөвт соёлын төв, спорт заал, Тамгын газрын барилгаас татгалзах амлалтыг Сангийн сайд өгсөн. Мөн шинэ хөрөнгө оруулалтыг царцааж, шилжих хөрөнгө оруулалтад зонхилохоо мэдэгдсэн. Гэвч өмнөх жилүүдийн төсөвт спорт заал, соёлын төв, Тамгын газрын барилга нь дийлэнх байсан учир төсвийн шилжих хөрөнгө оруулалтад ч энэ байдал жин дарах нь тодорхой юм. Зөвхөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын барилга байгууламж гэхэд шилжих барилга 230 гаруй, Шинээр 129 барилга орж ирж байгаа юм. Эдгээр нь зөвхөн сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байр. Мэргэжлийн боловсрол, шинжлэх ухааны салбарын барилга байгууламжийг үүнд оруулаагүй.
Шилжих төсвөөс спорт заалыг түүхэд, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт тус бүр 1000 хүний суудалтай спорт цогцолбор баригдахаар байна. Хоёулангийнх нь барилгын ажил 2010 онд эхэлсэн. Баянзүрхийнх нь ирэх онд, Сүхбаатар дүүргийнх 2023 онд дуусна. Ирэх оны төсөвт БЗД-ийнх 2.7 тэрбум, Сүхбаатар дүүргийнх 10 тэрбум төгрөгийн санхүүжилт авах юм байна. Харин Налайх дүүрэгт 700 хүний суудалтай спорт цогцолбор барихад 2.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хан-Уул дүүрэгт 1000 хүний суудалтай спорт цогцолборт 2.6 тэрбум төгрөг. Дундговь аймагт наадмын талбай 463 сая төгрөг. Хөвсгөлийн Мөрөн, Жаргалант, Баянхонгорын Шинэжинст гэх мэт 30 гаруй спорт зааланд 50 саяас 4.5 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө төсөвлөжээ. Хөвсгөлийн Мөрөн, Архангайн Эрдэнэбулган сумын заалны бүтээн байгуулалтад хамгийн их буюу 3.7, 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Харин ирэх оны хөрөнгө оруулалтад зөвхөн соёлын төв гэхэд 42 байна. Эдгээрийг 29 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг онцлон татсан зам тээвэр, барилга, эрчим хүчний салбарын тухайд гэвэл, Зам, тээврийн хөгжлийн сайдын багц 380 тэрбум төгрөг байна. Барилга байгууламжийн холбогдолтой шилжих 48, шинэ 35 төсөлд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
Өндөр санхүүжилттэй шинэ хөрөнгө оруулалтууд
- Аймгийн төв доторх авто замын шинэчлэл, засвар, 18 км /ДарханУул, Дархан сум/ дөрвөн тэрбум төгрөг
- Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай авто зам, 50 км /Дорнод, Баян-Уул сум/ 10 тэрбум төгрөг
- Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 124.5 км /Дорнод/25 тэрбум төгрөг
- Норовлин сумаас Баян-Уул чиглэлийн хатуу хучилттай авто зам, 71 км /Хэнтий, Норовлин сум, Дорнод, Баян-уул сум/ 10 тэрбум төгрөг
- Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 31.08 км /Булган, Хишиг-Өндөр сум/10 тэрбум төгрөг
- Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130 км /Хэнтий, Батноров, Норовлин сум/ Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох хатуу хучилттай авто зам, 122.4 км /Төв, Угтаалцайдам, Цээл, Заамар сум 25 тэрбум төгрөг
Эрчим хүчний сайдын багцын энэ оны хөрөнгө оруулалт 119 тэрбум төгрөгийн 50 орчим төсөл байгаа юм. Үүнээс 56 тэрбум төгрөгийн 29 нь шинэ төсөл байна. Шинэ хөрөнгө оруулалтад сүүлийн үеийн дотоодын аялал жуулчлалын гол бүс нутаг болоод байгаа Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрын цахилгаан хангамжид 800 сая төгрөгийн санхүүжилт олгохоор тусгажээ. Оюутолгойгоос хойшхи анхны мега төсөл гэгдэх шинэ нисэх онгоцны буудалыг Зуунмод сумтай холбох 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд 4.8 тэрбум төгрөг мөн төсөвлөсөн нь төсвөөс гялтайх хөрөнгө оруулалтад дурдаж болох юм.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Зочин 2022/01/20
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
0 0 Хариу бичихDR UROLOGIST 2021/11/04
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
0 0 Хариу бичихAagii 2021/10/27
Omno ni eronkhiilogch eronkhii said bsan khumuus shudraga zarchimtai bjee Ene 2 bol uviagui nutgarkhag khuvia khicheesen khumuus yum
0 0 Хариу бичих