Нэрээ сольсон ч чанар нь уруудсан ҮДИЙН ХООЛ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрийг, "Үдийн хоол" болгон өөрчилж санхүүжилтийг нь 600 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэснээр хоолны чанарт өөрчлөлт орсон эсэхийг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийг зорьсон юм. Биднийг очиход цайны цаг болж, хүүхдүүд хоолоо хүлээн томоотой сууцгааж байлаа.  

Үдийн хоолонд ямар төрлийн хоол өгдөг талаар 3б ангийн сурагчдаас асуухад ”Хоолонд ихэвчлэн будаатай хуурга, мантуун бууз, сүүтэй будаа, гоймонтой хуурга өгдөг. Заримдаа чацаргана, аньс, нэрсний шүүс уулгадаг” гэсэн юм. Харин өнөөдрийн хоолонд бантан ирлээ.

Нарийн ногоо тасалдаж, үдийн хоол чанаргүйдэв

Урд хөрш хилээ хаасны улмаас нарийн ногоо, жимс хомсдоод сар гаруй хугацаа өнгөрлөө. Ийнхүү хүнсний ногооны олдоц багассан нь хүүхдүүдийн үдийн хоолны чанар, шим тэжээлд нөлөөлж буй эсэхийг сургуулийн тогоочоос тодруулсан юм. 

Тогооч Ц.Ундрал “Манай сургууль одоогоор хоол зүйчтэй болоогүй байна. Тиймээс сурагчдын үдийн хоолыг БШУЯ-ны гаргасан чиглэлийн дагуу хийж үйлчилж байгаа. Сүүлийн үед хил хаасантай холбоотойгоор хүнсний ногоо хомсдож зарим хоолны орц,найрлагад өөрчлөлт орсон. Өмнө нь сурагчдад ногооны зутан шөл өгдөг байсан бол одоо тэгж чадахаа байсан. Сурагчид “Үдийн хоол” –ноос хоногт авах ёстой илчлэгийн 35 хувь буюу 610 ккал илчлэгийг авах нормтой. Гэтэл нарийн ногоо тасалдсанаар шаардлагатай амин дэм , өдөрт авах илчлэгээ бүрэн авж чадахгүй байна” гэлээ. 

Сурагчдыг амт, чанаргүй хоол угтдаг

БШУЯ-аас гаргасан журманд сурагчдад шим тэжээлээр баялаг, иж бүрдэл хоолоор өгнө гэж тусгасан байдаг. Гэвч бодит байдал дээр сурагчдын үдийн хоолыг ширхэг мантуун бууз, хугас аяга будаатай хуурга, каша зэргээр л аргалж байна.

Үдийн хоол амин дэмтэй, эрүүл байж чаддаг эсэхийг эцэг, эхчүүдээс тодруулахад “Сургуулиас өгч байгаа хоолны ихэнх нь гурил , будаа, гоймон байдаг юм шиг санагдсан. Үдийн хоолонд нь ногоо, мах маш бага ордог. Эрүүл, шим тэжээлээр баялаг хоол өгдөг гэдэгт эргэлздэг” гэв. Мөн цахим орчинд цөөнгүй эцэг, эх сурагчдын хоол порц багатай, шим тэжээлгүй байдаг талаар гомдол, саналаа илэрхийлсэн байна.

Бусад оронд үдийн хоолыг сургуулийн хоол зүйч судалж, хүүхдүүдийн биеийн онцлогт тохируулан хоолны цэсээ бэлтгэдэг байна. Энэ талаар ШУТИС-ийн ҮТС-ийн багш, доктор, дэд профессор, хоол зүйч, судлаач М.Пүрэвжав  “Улс орнууд сурагчийн үдийн хоолыг эрүүл, шим тэжээллэг болгосноор гайхалтай үр дүн гарсан байдаг. Жишээ нь, Хятадад сургуулийн хүүхдийн хоолыг сайжруулж, бага наснаас нь сүү уулгаснаар хятад хүмүүс шүд сайтай болж, өсгөлүүн болсон судалгаа бий. Харин Солонгос улсад 1953 оноос шим тэжээлийн судалгаа хийж. үр дүнд нь хүн амын дундаж өндөр 20 см-ээр нэмэгдсэнийг сургуулийн хоолоор дамжуулан хүүхдийг бага наснаас нь зөв хооллож хэвшүүлсэнтэй холбож тайлбарласан байдаг юм. Хооллолт бол амьдралын чанар, тухайн улсын эрүүл мэндийг тодорхойлох чухал хүчин зүйл. Манай улс ч мөн адил бусад орны жишгийг авч үзэн хүүхдүүдэд хоолоор дамжуулан ирээдүйн эрүүл монгол хүнийг бүтээх боломж бий" гэв.

Манайд нэг хүүхдийн хоногт авах нийт шим тэжээлийг 10-15 хувийг үдийн цайгаар хангах шаардлагатай гэж үзэн 2006 оноос эхэлсэн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр “Үдийн хоол” болж өргөжөөд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Гэтэл нийслэлийн ихэнх сургууль өөрсдийн гэсэн гал тогоогүй, тоног төхөөрөмж бүрэн шийдэгдээгүй, ажиллах хүний нөөцгүй, цайны газар түрээсэлдэг, үдийн цайны тогтсон журамгүй зэрэг олон шалтгаанаас үүдэн сурагчдын хоол амт чанаргүй, ,шим тэжээлгүй хэвээр л байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. Tanaih iimerhuu huvi hunii zurag niitleh gej baigaa bol blurdchihej bgaarai bolohguishdee oorsdiin chini zurgiig avsnaa haa hamaagui ashiglaad baival

    0 0 Хариу бичих
  3. Yamar muu hool ogdog yum be.Huvantsar savand hool ogohoo boliochee.

    0 0 Хариу бичих
  4. :ПИАВР саваа боль

    0 0 Хариу бичих
  5. heden huuhdee chanartai hooloor hangaj chadahgui yanam bee? yadgaa aldsan pisdanii uls yumaaa

    0 0 Хариу бичих
  6. Sain ajillaj baigaa togooch nar ikh baina. Kharin uuriin gal togoogui huviin surguuiud l yamarch hyanaltgui arai l denduu muu baina.

    2 0 Хариу бичих
  7. Санхүүжилт нэмэгдсэн ч хоолны чанар үнэхээр нэмэгдээгүй..баримт цуглуулж бүгдийг нь шалгуулах болно!!!!

    0 0 Хариу бичих
    • bgl duureg 54rsurguuli

      0 0
  8. mongol nogoogoor tseverhen hool beldeed ugch bolno biz dee hujaa nariin nogoonoos yamar amin dem avdag gej bsan gej bicheed bna

    0 0 Хариу бичих
  9. 1500 төгрөгөнд ямар баасных нь чанартай хоол байдын бээ... ядаж 3000 болгоод зөрүүг нь эцэг эхээс нь авдаг болох хэрэгтэй

    1 0 Хариу бичих