Монголчууд ковидтой тэмцсэн түүх

Бүгдийг дэс дарааллын хувьд мэдэхгүй тулд урд хойно нь орсон байж болхыг анхаарна уу. 

  • Уханьд халдвар гархад бүх хилээ хаа гэж орилолдов. Гаднаас нэг ч хүн битгий авчир гэв. Уханьд байгаа оюутануудаа аваад хэрэгэггүй дэлхийгээр нэг байгаа монголчуудаа авчирж чадахгүй гэж тэнд нь эмнэлэгтэй хэмээн өөдгүй царайлцгаав. 
  • АН гэж жижигхэн намын дарга гадаадаас өвчин Импортлохоо боль хэмээн хэвлэлийн хурал хийв.
  • Хөл хорио зарлах болгонд урд өдөр нь дэлгүүр орж шуудай гурил гулууз мах авцгаан дэлгүүр хоослож байв. Хүнсний дэлгүүрүүд бараг хориод байгаа мэт
  • Хөл хорио нь машиныг маш хатуу хорьж автуусанд явах бол зүгээр хэмээн автуусанд чихэж байлаа. 
  • Хорионы үеэр явах машинд QR код өгч тэрийг авхын тулд жолооч нар хотын захиргаан дээр урт очер үүсгэн авав
  • Ковидоос болж хөл хорьсон ч бид төв талбайнхаа урд усан оргилуур барьж байлаа
  • Ковидийн хэвлэлийн хурал хийдэг даргын зургыг ханан дээр томоор зурж, бүх тв шоугаар орж оны хамгийн алдартай хүн болов
  • Франц иргэн анхны эерэг хүн болход түүнийг 60 хоног эмчилж байж гаргав. Түүний тухай дуунд Францаас ирсэн аюулыг фракцаараа бид нам дарсан гэж оруулав
  • Сонгдо дээр сэжигтэй тохиолдол гарч Сайд дарга нар бүгдээрээ хариуг хүлээж Манайхаан Сонгдо сөрөг ураа гэж зургаа авхуулж байв. 
  • Бид ковидтой хөл хориотой ч УИХ, Орон нутаг, ерөнхийлөгч гээд 3 том сонгууль амжилттай хийсэн ч наадам болон цагаан сараа хийгээгүй ажил хэрэгч өнгөрөөжээ.
  • Бид нялх биетэй эмэгтэйг хөл нүцгэн гаргалаа гэж Ерөнхий сайдаа огцруулсан 6 сарын дараа тэр хүнээ ерөнхийлөгч болгон дээрээ тахьжээ. 
  • Бид анх нэг хүн эмчилхэд 86 сая төгрөг зарцуулж байна гэсэн ч удалгүй хүнд эмнэлэг олдохгүй гадаа үхэж яг одоогын байдлаар хүмүүс гэртээ өөрсдийгөө эмчилдэг болжээ. Сүргийн дархлаа нь тэр байх
  • Монгол хүнд ковид тусахгүй чингисийн удам гэсэн халуурал газар авч дэлхий дахин учирыг нь судалж байна гэсэн мэдээ сонин дээр гарч байжээ. 
  • Хүүхэддээ хийдэг вакциныг хаанахын ямар вакцин гэж асуудаггүй ч ковидийн вакцин дээр бүгд судлаач болжхаанах вакцин тариулсанаараа улс төрийн чиг баримжаагаа харуулдаг болов. 
  • Одоо бол вакцин тариулаач гэж гуйгаад байдаг болж. Нөгөө талд өөрснөө тариулсан байж мэдэхээр нөхдүүд монголын ихэнх нь тариулчаад амьд байгаад байхад вакцин тариулвал үхнэ гэж баруун солгойгүй орилолдож байна. 
  • Бүгд гадагшаа явхыг хүсэж хилээ хурдан нээгээсээ гэцгээж байсан хил нээгдсэн тийм олон хүн гадагшаа явсангүй. 
  • Бид хил нээсэн ч гадаад улсууд манайхаас сэжиглэж хилээ хааж бид дотооддоо тарьдаг гэж итгэдэг хятад ногоог улдан эсэргүүцдэг байсан ч нарийн ногоонууд бүгд тасрахыг хараад мэл гайхав. Эрээн хаахад л бид дотроо алалцаад дуусхын байна юун танк оруулах. 
  • Өвчний эхэнд гадаад хилээ хаа бид өвчингүй жаргана гэсэн нээрээ л одоо гадаадууд хилээ хааж тэдний хүслээр болсон ч бид зовж эхлэв. 
  • Короногийн эсрэг хоёроос гурван дуу хийсэн ч тэр нь онц хэрэг болсонгүй. 
  • Чингисийн мүзэйг барьж дуусгаж байхад түүний хажууд эмч нар цалингаа нэмүүлхээр жагсаал хийж байлаа.
  • Коронотой баар ресторан үйлчилгээ хааж хүүхэд оруулахгүй хатуу дүрмүүд тогтоож жижиг үйлчилгээний газруудаа нам дарж авсан ч тэд тэмцэл хийж нээлгэлээ. 
  • Цахим үндэстэн шоу хийж хэдэн арван мянган хүн цуглуулсан ч ресторанд 50 хувь л дүүргэх гэрээ байгуулж эхлэв. 
  • Хэнтийд нэг Андлалын хөшөө бариад таалагдахгүй болхоор нурааж дахин нэгийг барив. Энэ коронотой хамаагүй ч зэрэгцээд болсон үйл явдал орууллаа шүү. 
  • Анх өвчлөгчдийг хаалган дээр шар тууз нааж байр орцоор нь жигшүүлж байлаа, сэжигтэй нөхрийг эрвээхэйны тор шиг юмаар барьж явхыг сургууллив. 
  • Вакцин тариулаад биед нь чип орсон, тагнуулууд тагнаж эхэлсэн гэх олон мянган домог бий сошлд бий болов. 
  • Сонсогч болон төрийн албан хаагчдыг байр болгоны үүдэнд өвлийн хүйтэнд зогсоов. Энэ үед архи хориотой байсан ч шагын бизнэс жинхэнэ цэцэглэв. 
  • Өрх бүр нэг шинжилгээ хийж өвчлөлөө барих гэсэн ч тэрнээс хойш бүүр ихсэв. 
  • Бөө сувилалууд вакцины хорны эсрэг үйлчилгээнүүд нэвтрүүлэв
  • Бүх эм шиг бэлдмэлүүд эсийн түвшинд короног эсэргүүцдэг болж эхлэв
  • Өмнөх ерөнхийлөгч бараг хоёр сар өдөрт хэдэн арван хүнд шагнал гардуулж тэр бүрд одон тэмдгийн найр хөвөрч байлаа.
  • Эхний 1 халдвар гархад шуудайгаар нь гурил будаа авч байсан хүмүүс өдөрт 2 к халдвар хэдэн арав гаруи хүн үхэж байхад шоудаж одон тэмдгийн найраа хийсээр байлаа. 
  • Нэг удаагын маскыг нэг удаа зүүхдээ 7 хоног арав хоногоор ариг гамтай зүүж сурцгаав
  • Хавар цаг гайгүй болонгуут хотын иргэд бүгд машиндаа суун хөдөө орон нутгийг зорьж аялав. Хөдөө орон нутаг сарын дотор коронод баригдав. 

Өөр юу юунууд яалаа


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Дунд сургуулийн дунд ангийн хүүхэд ч бичиж чадах зүйл. Маргаашийн талаар бодлоо бичвэл зүгээрсэн дээ.

    0 0 Хариу бичих
  2. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  3. маны бөгс долоогч

    0 1 Хариу бичих