Цагаачид ашиглахаас сэргийлж завины худалдааг зогсоожээ

Францын спортын барааны “Decathlon” сүлжээ дэлгүүр тус улсын хойд нутагт завины худалдаагаа зогсоожээ. Учир нь нь цагаачид завиар Ла-Магшийн хоолойгоор дамжин Их Британи руу гарна гэж үзэж байгаа юм. Энэ шийдвэрийг анх Францын хойд нутгийн Кале, Гранд-Сент хотын дэлгүүрүүд гаргасан юм. Үүнийг ч компани дэмжжээ. "Decathlon”–ны удирдлагууд Ла Маншийн хоолойг завьтай туулах нь амь насанд аюултай, эрсдэлтэй алхам гэж тайлбарлалаа. Завь зарахгүй байх шийдвэр зөвхөн хойд нутгийнханд хамаатай юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)