МУАЖ П.Цэрэндагвад Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Монголын тайз, дэлгэцийн ахмад уран бүтээлч, МУАЖ П.Цэрэндагвад Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртээхээр болжээ. Тэрээр 1976 онд УБДС-ийн Кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаж буй. 

Театрын тайзнаа "Хаан түүх" жүжгийн Хаан, "Жамуха" жүжгийн Чингис, "Тамгагүй төр" жүжгийн Эгрэгэ өрлөг, "Хүйтэн сэнтий" жүжгийн Богд хаан, "Атга нөж" жүжгийн Хөхөчү зэрэг түүхэн дүрүүдийг амилуулсан уран бүтээлч анх Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн Баярын дүрд тоглож байжээ. Тайзны уран бүтээлийн зэрэгцээ дэлгэцийн урлагт ч хүч сорьж "Хүний амь", "Мандухай цэцэн хатан", "Хатанбаатар", "Жинжиймаа", "Содура", "Хийморь" зэрэг олон уран бүтээлээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. ийм сайхан уран бүтээлч сайхан ноён нуруу биширмээр хүртэх л учиртай

    0 0 Хариу бичих
  2. Хөдөлмөрийн баатартаа баяр хзргье

    0 0 Хариу бичих
  3. Сайхан дүр бүтээдэг ,ямарч дүрийг сэтгэлд хүртэл амилуулдаг шүү Энэ цол энэ хүнд тохирнодоо

    0 0 Хариу бичих
  4. Argaggui l mundas ysnii aviyastai jujigchin!mungu huuj mergejilee ehneree soliogui er hun shig er hun!avgaid n bas uguh heregtei shuu!augaa jujigchided yug n haramlah bilee!Bayrmagnai duuchin Baterdene nar shig ariin haalgaar shagnal avch bga bish!!!

    0 0 Хариу бичих
  5. Яахавээ болж байна. Сая мод тарьсан хүнд өгсөн нь дээрдээ

    1 0 Хариу бичих