Засгийн газрын хуралдаанаар ИНЕГ, УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцэнэ

 МАН-ын удирдах зөвлөл өчигдөр хаалттай хуралдаж, ИНЕГ, "Улаанбаатар төмөр зам" ХНН-иийн даргыг томилох асуудлыг хэлэлцсэн. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар дараах томилгоог хэлэлцэнэ. 

"УБТЗ" ХХН-ийн даргаар Х.Хэрлэнг томилох асуудлыг ОХУ-ын талтай зөвшилцөхөөр нэр хүргүүлсэн тухай өнгөрсөн сард мэдээлэл гарч байсан. Өмнө нь гурван ч хүн санал болгосныг Оросын талаас хүлээн зөвшөөрөөгүй гэх мэдээлэл бий. Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Х.Хэрлэнг төмөр замын даргаар томилох асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 

 ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ оны наймдугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Сүүлийн үед Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргаар С.Мөнхнасанг томилох сураг дуулдаж эхэлсэн. Тэрээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.

 “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярваа авлигын хэргээр шалгагдаж байгаа тул шинээр удирдлагыг нь томилох шаардлага үүссэн. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс О.Хуланг захирлын орлон гүйцэтгэгчээр томилоод байгаа. Тэргүүн дэд захирал О.Хулан, тус компанийн Стратеги эрхэлсэн дэд захирал асан О.Одбаяр нарын хэн нь томилогдохыг Засгийн газрын хуралдаанаар шийдэх бололтой.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ намын томилгоо гэдэг юмаа том том салбарт шургуулдгаа больмоор юм.Төмөр замд олрн жил үр бүтээлтэй ажилласан удирдах шатны өчнөөн хүмүүс бна.Нам гэж далдагнаж хоронд ороогүй доктор Л .Болд гэж хүн бгааг хардаггүй юм бхдаа.Төмөр замчид биднээс санал аваач

    0 0 Хариу бичих
  2. Namd bugs dolooson n darga boldog yumuu. Yun munhnasan yu ch mededgui tsunh barigch biz de

    0 0 Хариу бичих