Нийтийн албанд томилогдох 210 хүний мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 210 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Өнгөрсөн долоо хоногт 113 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 318 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 108 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 83 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 15 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор 68 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна гэж АТГ-аас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)