Завхан аймагт мотоциклийн хөдөлгөөнийг таван сарын хугацаанд хоригложээ

Завхан аймгийн Засаг дарга захирамж гаргаж тус аймгийн нутаг дэвсгэрт таван сарын хугацаанд мотоциклоор хөдөлгөөнд оролцохыг хоригложээ.

Тус захирамжид:

"Замын хөдөлгөөнд оролцогчдыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол, эрсдэлийг багасгах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосугай" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)