С.Энхболд: Зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тун хийлгэвэл хичээлийг 100 хувь танхимаар оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЭМЯ-ны сайд С.Энхболд ковид19 халдварын тархалтын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Хөрш орнуудад халдварын тархалт нэмэгдэж, эрүүл  мэндийн байгууллагуудад ачаалал үүссэн. Түүнчлэн нас баралт нэмэгдсэн гэх тоо, мэдээлэл байна. Учир нь эдгээр орнуудад гуравдугаар тунгийн хамрагдалт бага байгаа. БНХАУ-д нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлж байна. Ингэхдээ нэмэлт тунгаа холимог хэлбэрээр тариулахыг ард иргэддээ уриалж буй. Дархлаа сэргээх тунг хийснээр халдварын тархалт буурч байгаа нь олон улсын судалгаагаар тогтоогдсон. Тухайлбал, Израиль болон Их Британи улсад халдвар авсан иргэдийн тоо эрс буурсан. Манай улсад 9-10 дугаар сард халдварын давлагаа эхэлнэ гэж тооцоолсны дагуу наймдугаар сараас эхлээд гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Одоогоор зорилтот бүлгийн 28 хувь нь вакцин хийлгэсэн байна. Хэрэв 50 хувьд хүртэл шар түвшинд шилжинэ. Өдөрт 10 мянгаас дээш хүн вакцинд хамрагдаж байна. 18-40 насныхан идэвхгүй байгаа учир эрчимжүүлэх зорилгоор их сургуулиудад явуулын баг ажиллуулж эхэлсэн. Хэрэв зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тунг хийлгэвэл хичээлийг 100 хувь танхимаар оруулна. Мөн 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих