Улаанбаатар хот агаарын бохирдлоороо тавд жагсаж байхад Монголын агаар "цэвэр" байна

Дэлхийн улс орнуудын агаарын бохирдлын үнэлгээг гаргадаг iqair.com цахим хуудаст өнөөдрийн байдлаар /2021.11.24/ хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тавдугаарт Улаанбаатар хот жагсаж байна. Гэтэл Агаарын чанарын албанаас гаргасан мэдээллээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.34 цагийн байдлаар Улаанбаатар хотын хамгийн их бохирдолтой Толгойт /42/, Баянхошуу /36/, Таван буудал /21/ орчимд агаар "цэвэр" үзүүлэлттэй байх юм. 

Агаарын чанарын албанаас нийт 15 байршилд АЧИ-г хэмждэг бөгөөд өнөө өглөө /2021.11.24 07.34 цаг/

  • Мишээл экспо орчимд агаар цэвэр /80/
  • Нисэх /108/
  • МҮОНРТ /111/
  • Амгалан /177/
  • Баруун дөрвөн зам /152/
  • Бөхийн өргөө /123/
  • 100 айл /117/
  • Ургах наран /151/
  • Монгол газар /149/
  • 1-р хороолол
  • Богд хааны ордон музейн орчимд /123/ агаар бага бохирдолтой гэсэн үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн тус сайтад дэлхийн хамгийн их бохирдолтой улсуудыг жагсаахад 2020 оны байдлаар Монгол Улс дөрөвдүгээрт бичигджээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа агаарт агуулагдаж буй нарийн ширхэгт PM2.5 тоосонцрын хэмжээг нь харгалзан тодорхойлсон байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. манай улс угаасаал муу бүхний толгойд зоолттой зохиж явдаг ш дээ юунд нь хайхаав зарим хүмнүүс.

    0 0 Хариу бичих