Ковид19 халдвараар амиа алдсан хүний тоо долоо хоногт 6 хувиар нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 3.6 сая хүн коронавирусийн халдвар авч, 51 мянга гаруй хүн нас баржээ. ДЭМБ мягмар гарагт халдварын шинэ тохиолдол болон нас барсан хүний ​​тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад зургаан хувиар нэмэгдсэн гэж мэдэгдлээ.

"Сүүлийн сар гаруйн хугацаанд өвчлөл тасралтгүй нэмэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 15-наас 21-ний долоо хоногт бараг 3.6 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөхөөсөө 6 хувиар өссөн үзүүлэлт" гэж ДЭМБ-ын тайланд дурджээ.

Шинэ тохиолдлын бараг 67 хувь нь Европ тивд бүртгэгдсэн бөгөөд энэ бүс нутагт өвчлөл 11 хувиар нэмэгджээ. Харин Зүүн өмнөд Азид өвчлөл 11 хувиар, Газар дундын тэнгис орчимд 9 хувь, Африкт 4 хувиар халдварын тоо буурсан байна. Номхон далайн баруун бүсэд нас баралт 29 хувиар, Америкт 19, Европт 3 хувиар тус тус өсжээ.

Сүүлийн 60 хоногийн турш хийсэн шинжилгээний 99.8 хувьд нь дельта хувилбар илэрч байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. За ямарч учиртай юмбэ дэ - - Япон 130 сая хүнтэЙ Өдөрт гарах халдвар Нь монголоос цөөхөн юмаа Манайх хүн амынхаа 70 аас80 хувийг бүрэн вакциндсан2 тунтай Одоо хүн амын талаа илүү нь халдвар авч өвдчихсөн Бодоод байхад өвдөх хүн байхгүй баймаар 2000 шахам хүн эндчихлээ одоо 30.000 мянган хүн эмнэлэгт болон гэрээр ээ хэвтэж бна Одоо тэгэхээр хэн өвдөөд байнаа Одоо ер нь 3 н сая хүн хамгаалагдсан баймаар юм Хэн өвдөөд байнаа Хүмүүс 2 дахиа өвдөөд байна уу Хэрэв тэгвэл бүтэхгүй дэ Шинэ жил тэмдэглэцгээ гэнэ Бүх юмаа нээ гэнэ Хошин урлагын тоглолт болно гэнэ Энэ одоо яаж байнаа Бусад улс хорио цээр тогтоож байхад монгол улс яаж байнаОдоо энэ тахал дахин давалгаалбал Монгол улс тэсэхүү - маш олон хүн хүндрээд байна Хүнд хүний тоо хөнгөнөөсөө олон болж байна Өдөр бүр 10 гаруй хүн нас барж байна Гэтэл Монгол ийм их өвчлөлтэй байж бүх юмаа нээх зөв гэж үүБид тэсэх үү

    0 0 Хариу бичих
  2. Манайх эсрэгээрээ хамаг юмаа нээгээд хүн амаа цөөлөх бодлого бариад байх шигээ.

    0 0 Хариу бичих