“Хангарьд” баг Үндэсний хоккейн лигийн аваргаар зургаа дахь удаагаа тодорлоо

Монголын хоккейн холбооны 2019-2020 оны лигийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Хангарьд” багийн ялалтаар өндөрлөлөө. Эрдэнэтийн баг шигшээ тоглолтод “Шарын гол” багийг 6:3-аар хожиж, лигийн аваргаар зургаа дахь удаагаа тодров. Тоглолтын эхний үед хоёр баг аль аль нь гоол алдалгүй хянуур тоглосон бол хоёрдугаар үед таван гоол орж, “Шарын гол” баг ялимгүй давуу талтайгаар сүүлийн үед гарч ирсэн. Гэвч гуравдугаар үед “Хангарьд”-чууд бэлтгэлийн түвшингээр илүүрхэж, дөрвөн шайб дараалж хийн 6:3-аар өрсөлдөгчөө буулгаж авсан юм.

Хүрэл медалийн төлөө таарсан Баянзүрх дүүргийн “Отгон-Од Бласт”-“Багануур” багийн тоглолт онц сонирхолтой болж, “Отгон-Од Бласт” өрсөлдөгчөө 7:6-гаар хожин хүрэл медаль зүүсэн. Тэд тоглолтын эхэнд 2:4-өөр хожигдож явсан ч өрсөлдөгчөө барьж, улмаар тоглолтын цаг дуусахаас 1.6 секундын өмнө довтлогч н.Тамир хожлын гоол оруулсан юм. Хоёр багийн гал гаргасан урамтай тоглолтод баярласан хөгжөөн дэмжигчид мөсөн өргөө “Степпе арена”-г ёстой л хөвсөлзүүлж байв.  

2019 онд эхэлсэн ч цар тахлын улмаас хойшилсоор хоёр жилийн дараа дууссан, анх удаа хиймэл мөстэй ордонд явагдсан гэдгээрээ түүхэн онцлогтой лигийн тэмцээн ийнхүү амжилттай өндөрлөж, Монголын хоккейн холбооны лигийн тэмцээний цом Эрдэнэтийг зорихоор боллоо.

МХХ-ны лигийн тэмцээн 2019/2020

Хүрэл медалийн төлөө:

“Багануур” /Багануур/-“Отгон-Од Бласт” /Баянзүрх дүүрэг /6:7

Аваргын төлөө:

“Хангарьд” /Эрдэнэт/-“Шарын гол” /Шарын гол/

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Ярилцлага авахд байсан худлаа шоовуу хийдэг юму танайх

    0 0 Хариу бичих
  2. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  3. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих