УИХ өнөөдөр юу хэлэлцэх вэ?

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-нд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-нд тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  3. Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
  5. Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)